Сэтгэл хөдлөл - Эхлэл тайлбар

 
 Мэдрэмж гэдэг хүчирхэг, аяндаа үүсдэг, бүр зарим тохиолдолд мартагдашгүй гэмээр тийм мэдрэмжийг үүсгэдэг. Мэдрэмж хаанаас бий болдог вэ ? Тэгэхлээр бүхий л төрөл зүйлийн амьтан дотроос зөвхөн хүн л хамгийн их сэтгэл хөдлөлтэй нь байдаг. Хүн айдас, уур хилэн, уйтгар гуниг, баяр хөөр, хайрыг ямар ч амьтдаас илүү ихээр илэрхийлдэг. Сэтгэл хөдлөл бол таны амьдралд өнгө нэмнэ гэдгийг хэн ч хэлээд өгнө. Энэ бүхэн таны амьдралыг аварч болно, сүйтгэж ч бас болдог. Гэхдээ сэтгэл хөдлөлийн бүтэц бүрэлдэхүүн гэж юу байдаг юм бол ?
   Үдшийн бүрийд нэг ч хүнгүй гудамжаар алхаж байтал ямар нэг хөдөлгүүрийн чимээ сонсогдож байна гээд та төсөөлдөө. Тэгээд та үүнийг хэн нэгэн хүн мотоциклитэй тань руу чиглэж явна хэмээн бодож байгаа. Таны зүрх хурдан цохилно, алхаа хурдасна, та тэр хүнийг гайхна, эцэст нь айх мэдрэмж үүснэ. Үүнийг тайлбарлавал, сэтгэл хөдлөл гэдэг (1) физиологийн сэрэл мэдрэмж (зүрх цохилох), (2) зан үйлийн илэрхийлэл (алхаа хурдсах), (3) ухамсрын туршлага (нөгөө хүний бодол санаа, айх мэдрэмж) зэрэг гурван бүрэлдэхүүнээс бүтдэг. 

Ашигласан материал : Exploring Psychology, David G .Myers, 1996

Орчуулсан Л. Энхтүшиг