Сэтгэл хөдлөл - Физиологийн

   
   Сэтгэл хөдлөлийг мэдрэхэд бие махбодь сэрдэг. Бие махбодийн зарим хариу үйлдлийг төвөггүйхэн ажиглаад ойлгож болно. Таны ард мотоциклын нүргээнт чимээ сонсогдож байна, таны булчин чангарна, гэдэс өвдөнө, ам хуурайшина. Таны бие ямар нэг үйлдэлд бага ч гэсэн мэдэгдэхүйц арга хэмжээ авч байдаг. Элэг нэмэгдэл сахрыг ялгаруулан цус руу шахаж эрч хүчтэй болгодог. Хүчилтөрөгчийн хэрэгцээ байгаа тул амьгал ихэсч таны сахрыг шатаахад тусалдаг. Дотоод организм булчин руу чиглэн цусны эргэлт сайжирч хоол боловсруулалтыг удаашруулдаг. Гэрэл тодрох тусам хүүхэн хараа томордог. Та хөлөрдөг болохоор сэрүүцхийг хүсдэг. Шархадаж, шалбарвал таны цус маш хурдан бүлэгнэх болно. Ямар нэг ухамсрын нөлөөгүйгээр таны бие тулалдах, зугтаах буюу аюулд өөрийгөө бэлтгэж хариу үйлдэл үзүүлдэг.

   Бидний автомат мэдрэлийн систем сэргэлтийг /arousal/ маань удирддаг. Бөөрний дээс хэсгээс адреналин ялгарч стрессийн гормон болох epinephrine, norepinephrine зэрэг нь симпатик тогтолцоо нь сэргэлтийг идэвхжүүлхэд хүргэдэг. Идэвхжилтэнд epinephrine, norepinephrine зүрхний цохилт, цусны даралт, цусан дахь сахрыг хэмжээг тус тус нэмэгдүүлдэг. Амин чухал шийдвэрлэх мөч дуусах үед парасимпатик төв мэдрэлийн тогтолцоо идэвхжиж бие махбодыг тайвшруулна. Парасимпатик тогтолцоо нь стрессийн гормон ялгархыг зогсоож, цусны эргэлтийг түр зуур удаашруулдаг болохоор сэргэлт буурах болно.
   Сунжралдсан сэргэлт урт хугацааны стресс, дарамтын үр дагавар байдаг. Бас сэргэлт нь олон нөхцөл байдалд зохицдог. Ялихгүй сэргэлт мэт ярих, нойрмоглох нь сэргэлтийн маш өндөр эрсдэлт түвшнийг бий болгодог. Шалгалт өгөх үед дунд зэргийн сэргэлт бий болдог. Хэдий түгшүүр ч гэсэн мэдрэлээс шалтгаалсан чичиргээ байдаггүй. 
   Хэрэв сэргэлт дунд зэргийн бол гүйцэтгэл ерөнхийдөө маш сайн байдаг. Сэргэлтийн түвшнээс хамаарч өөр өөр шалгуурт тохирох гүйцэтгэлийг хийнэ. Хялбар эсвэл чаддаг шалгуур тохиолдвол  өндөр түвшний сэргэлт байсан ч бид гүйцэтгэлийг хамгийн сайнаар хийж чадна. Харин хэцүү, чаддаггүй шалгуур тохиолдвол сэргэлт тохиромжтой арга замыг бүрдүүлнэ. Гүйлтийн тамирчнаар жишээ авбал спорт тэмцээнээс шалтгаалж өндөр түвшний сэргэлт үүснэ, тэрээр сайн гүйж чаддаг тул байнга амжилтанд хүрдэг. Шалгалтын  үеэр маш их түгшдэг оюутнуудын гүйцэтгэл тэнцвэртэй оюутнуудаас муу байдаг. Гэхдээ тэд илүү итгэлтэй оюутнууд байдаг. 

Ашигласан материал : Exploring Psychology, David G. Myers, 1996

Орчуулсан Л. Энхтүшиг