Таны харилцаа хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ ?
Бидний дуртай байх эсэх нь хамаагүй, хүүхдүүд бүхий л цагт ажиглалт хийж байдаг. Хүүхдүүд хүрээлэн байгаа орчинд нь хэлж байгаа бүхнийг порлоон шиг шингээж байдаг, ялангуяа зөв сэтгэл хөдлөлийг нь. Эцэг эх нь хоорондоо харилцах үедээ ямар ч хэрүүлийг хүүхдүүдийнхээ нүдэнд харуулахгүй, ямар ч шүүмжлэлийг чихэнд нь сонсгохгүй байх хэрэгтэй. Бид асуудлаа яаж нуух нь чухал биш, хүүхдүүд эцэг эхийнхээ хоорондын хүйтэн харьцааг мэдрэх мэдрэмж сайтай бас тэдний эцэг эхийн харилцаа нь хүүхдэд шууд нөлөөлдөг.
Бидний ихэнх нь хүүхэд насны дурсамжаа санаж байдаг. Гэвч бид хүүхдүүдийнхээ сонголт хийж байдгийг мартдаг. Бид тэднийг тоглоомондоо сатаарчихсан байгаа гэж өөрсдийгөө хуурдаг, гэхдээ цөөн тохиолдолд л тийм байдаг биз. Хашгирч уурладаг нь эцэг эх нь байлаа ч гэсэн тэр нь хүүхдүүдийг бага байхад нь шууд нөлөөлж, том болсон хойно нь харилцаан дээр нь илэрдэг.
Эцэг эхийн хооронд ямар нэг зүйл буруу болж байгааг хүүхдүүд ойлгох үед тэдний түгшүүр болон санаа зовнилт нь ихсэж байдаг. Хэрвээ тэд айж, гуниглаж, итгэлгүй болсон бол тэдний сэтгэл хөдлөл нь видео тоглоом ихээр тоглосон эсвэл их идсэн мэт хөшүүн зан үйлтэй болдог. Хэрвээ тэд эцэг эхтэйгээ ярилцаж уур бухимдал, зовлонгоо хуваалцаж илэрхийлж чадахгүй бол шууд бусаар илэрхийлж эхлэдэг : Тоглоомоо шидэж хашгирах, эцэг эхтэйгээ хөндийрөх, сургууль дээрх сонирхлоо хаях, бусад хүүхдүүдтэй зодолддог.
Хүүхдийн сэтгэл хөдлөл нь юунд ч илэрдэг, түүний дотроос тэдний эцэг эх нь хүүхдийг ямар нэг зүйлийн буруутан мэт ойлгуулдаг нь хүүхдэд илүү нөлөөлдөг. Эцэг эхтэйгээ дотно биш байвал хүүхдүүд өөрсдийгөө буруутгадаг, мөн энэ бүх зүйл нь тэдэнд гэр бүлийн шахалт гэж мэдрэгддэг. Тэд нар ихэвчлэн “Хэрвээ би илүү сайн байвал энэ байдал болохгүй” гэж боддог. Харамсалтай нь энэ үедээ хүүхдүүдийн сэтгэл хөдлөл нь чөлөөтэй биш байдаг, ялангуяа тэд сэтгэлийн замбраагүй байдлыг мэдэрч тэдэнд тусламж хэрэгтэй.
Эцэг эхийг бодвол хүүхдүүд нь арай боловсроогүй боловч тэд хүн бүрт сэтгэл хөдлөлөө тулгаж анхаарал хандуулахыг хичээдэг. Энэ нь хүүхдэд хуримтлагдвал сэтгэл гутрал мөн стрессд оруулдаг. Заримдаа эцэг эхчүүд хүүхдээ өөрсдийн хэрүүл маргаанд оролцуулах нь их байдаг. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд нь өөрсдийн хүүхдүүдээ илүү анхаарч хүүхдийнхээ байр суурин дээр өөрсдийгөө тавьж үзэхийг оролддог. Энэхүү ёс суртхуунгүй гажууд үйл явдал нь хүүхдэд хор хөнөөлөөтэй.
Хэрвээ эцэг эхийн хоорондын харилцаа нь маш аз жаргалтай байвал хүүхэд мөн адил аз жаргалтай, сэтгэл хангалуун өсдөг. Эцэг эх хүүхдэдээ сэтгэлээсээ хандаж, харилцан анхаарал тавьбал хүүхэд төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг. Эцэг эхийн аз жаргал нь хүүхдэд аз жаргал, итгэлийг өгдөг бөгөөд тэд сэтгэлээсээ хандах ёстой.
Гэр бүлийн салалт ба хагарлыг хүүхэдтэйгээ хэлэлцэхийн тулд тэдэнтэй ярилцах нь таны хийж чадах хамгийн том тус. Дараа нь та шийдвэрээ тайлбарлаж, энэ шийдвэрт хүүхдийнхээ итгэлтэй байгааг мэдэхийн тулд тэдний мэдрэмжийн тухай ярих хэрэгтэй. Гэр бүлийн салалт нь нөлөөлөхдөө: тэдэнд таалагдах нь багасаж танд уурладаг, эсвэл гэр бүлийн салалт нь тэдний сургуулийн идэвх, найзтайгаа харилцах харилцаа гэх мэт амьдралын бусад явдалд нөлөөлдөг.
Эцэст нь Хүүхэд гэр бүлийн толь байдаг гэдгийг эцэг, эхчүүд үргэлж санаж яваарай.
Сэтгэл судлалын 2-р ангийн оюутан Ц. Даваасүрэн
0 comments: