Сэтгэл хөдлөл - Физиологи ба онцлог
Сэргэлтийн физиологийг судлах туршилтыг та удирдаж байна гээд төсөөлдөө. 4 өрөө бүрт хэн нэгэн хүн кино үзэж байгаа. Эхний өрөөнд аймшигийн кино, хоёр дахь өрөөнд түрэмгийлэлтэй, гурав дахь өрөөнд сексийн агуулгатай, дөрөв дэх өрөөнд уйтгартай киног тус тус үзүүлсэн. Тэгээд та тэдгээр хүмүүсийн хариу үйлдлийг удирдлагын төвөөсөө хянаж байгаа. Кино үзэж буй хүмүүсийн хөлрөлт, амьсгал, зүрхний үзүүлэлтийг хянаад тэдний айсан, уурласан, бэлгийн дуршилтай болсон, уйтгарласныг хэлж чадах уу ?
Энэ туршилтаар та тэдгээр хүмүүсээс уйтгарласаныг нь таниж магадгүй юм. Айдас, уур хилэн, бэлгийн дуршил зэрэг физиологийн үзэгдлийг хооронд нь ялган таниж чаддаг байх нь тун хэцүү. Айдас, уур хилэнтэй байх үеийн зүрхний цохилтын хурд аз жаргалтай байх үеэс илүү байдаг. Хөгжилтэй, инээдмийн кино үзэхэд тухайн хүний физиологийн хариу үйлдэл нь харшилж байдаг. Энэ үед инээж буй хүний амьсгалын хувиарлалтын хэсэг замбараагүй болдог.
Уур хилэн, айдас, бэлгийн дуршил, гуниг зэргийг бид өөр өөрсдийн харилцан адилгүй танин мэдэхүйгээр мэдэрдэг. Айсан хүний цээж нь ажиллагаагүй, гэдэс зангиралдсан мэт хөшингө болчихдог. Уурласан хүн дотроо "дэлбэрэх" шахдаг. Бэлгийн дуршил нь өдөөгдсөн хүн гениталь хариу үйлдэл хийдэг. Гутарсан хүн хоосон хөндий, хатаж ширгэсэн юм шиг мэдрэмж төрдөг. Мөн түүнчлэн сэргэлт, гутралт, айх, уурлах зэрэг эдгээр ижил физиологийн үзэгдлүүдийг хүмүүс ихэвчлэн айх-саажилт, уурлах-дэлбэрэлт, гутрал-хоосон сав гэх мэт өөр өөрсдийн өнцгөөс хардаг билээ. Сэтгэл хөдлөл бүрийг илэрхийлэх физиологийн үзэгдлийг бид нарийн, тодорхой тайлбарлаж, мэдэж чадах уу ?
Айдас, уур нь хурууны температур, дааврын нууцлалаас харин бусад сэтгэл хөдлөл нь тархины өөр өөр үйл явцаас хамаардаг. Үүнтэй адил муурны лимбын тогтолцооны аль нэг хэсэгт цочроол өгөхөд хулганыг дарамтлахаа больсон. Дахиад өөр хэсгийг цочрооход маш ууртай болж, үс, сүүл нь босож, сарвуу нь тэнийж, муухай дугарч байсан. Хүнд сөрөг сэтгэл хөдлөл тохиовол үзэн ядаж, баруун бөмбөлөг тархи нь цахилгаан гүйдлээр идэвхждэг. Зүүн бөмбөлөг тархи идэвхжиж байвал эерэг сэтгэл хөдлөл тохиож байна гэсэн үг. Зарим нялх хүүхдүүд, томчуудын зүүн духны хэсэг баруун талаасаа илүү идэвхтэй байдаг. Эдгээр хүмүүс нь баруун дух нь идэвхтэй байдаг хүмүүсээс илүү сайхан зантай, тэр бүр айгаад байдаггүй, сэтгэл гутралд ордоггүй.
Ашигласан материал : Exploring Psychology, David G. Myers, 1996
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: