Сэтгэл хөдлөл - Вербаль бус харилцаа
Хүмүүсийн сэтгэл хөдлөлийг тайлж мэдэх өөр төрлийн арга зүй байдаг. Энэ нь бид хүмүүсийн биеийг "уншиж", дуу хоолойг нь сонсож, зүс царайг нь ажих юм. Бид бүгдээрээ вербаль, вербаль бус харилцаанд ордог. Хэрэв бид уурлаж, бухимдсан бол бие махбодь түгшинэ, уруул агшина, буруу харна. Харцны хувьд дальдчих харц, гайхсан харц нь янаглал, хүлцэнгүй эсвэл давуу байдлыг илэрхийлдэг. Хосуудын хайрын харц ерөнхийдөө урт удаан хугацаанд, хоёр талын харилцаан дээр явагддаг. Дотно харц танихгүй хүмүүсийн дунд мэдрэмж төрүүлдэг үү ? Энэ асуултанд хариулхаар Joan Kellerman, James Lewis, James Laird нар бие биенээ таньдаггүй эрэгтэй-эмэгтэй хосуудыг хооронд нь эсвэл өөр хэн нэгний нүд рүү 2 минутын турш ширтэлцүүлсэн. Дараа нь тэдгээр хүмүүсийн хүсэл эрмэлзэл, сэтгэл татам мэдрэмж маш их хөдөлж байсан гэжээ.
Бидний ихэнх нь дээр үеийн дуугүй кинонд гардаг вербаль бус дохио зангааг хангалттай сайн ойлгодог. Тэр дундаа бид вербаль бус заналхийллийг танин мэдэхдээ сайн. Бөөгнөрсөн хүмүүсийн дотроос уурлаж байгаа царай нь инээж буй царайнаас илүү хурдан тодордог. Эдгээр дохионы тэмдгүүдийг зарим хүмүүс бусдаасаа илүүтэй мэдрэмтгий хүлээж авдаг. Robert Rosenthal, Judith Hall болон тэдний хамтран зүтгэгч нар хүмүүсийн царай, биеэр илэрхийлсэн сэтгэл хөдлөлийн жижиг хэмжээний бичлэгийг зуу, зуун хүмүүст үзүүлж нээлт хийжээ. Жишээ нь 2 секундын дараа дүрснээс зөвхөн гутарсан эмэгтэйг олж харна. Ийнхүү Rosenthal, Hall нар зарим хүмүүс бусдаасаа илүү сэтгэд хөдлөлийг мэдэрдэг ба эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сэтгэл хөдлөлийг таньдаг гэжээ.
Одоо үед өндөр техник хангамжаар бэлтгэгдсэн сэтгэл судлаач нар нүүрний булчингаар илрэх сэтгэл хөдлөлийг таних боломжтой болсон. Сэтгэл хөдлөлийн илрэл буюу нүүрний хөдөлгөөнийг нуун далдалж удирдана гэдэг бараг боломжгүй. Маш цөөн хүмүүс ухамсартайгаар хөмсөгөө дээш өргөн санаа зовнил эсвэл дистрессийг илэрхийлдэг. Хөмсөг өргөгдөн тэлж байгаа нь айдсын дохио болдог. Бид фото зураг авхуулж байхдаа ихэвчлэн 4-5 секунд хуурамчаар инээмсэглэдэг. Энэ хугацаанд бодитоор илэрхийлэх боломжгүй юм. Хуурамч инээмсэглэл нь жинхэнэ инээмсэглэлээс илүү огцом "асаж, унтардаг".
Биеийн хөдөлгөөн, нүүрний илэрхийлэл, дуу хоолойны өнгө зэрэг нь компьютерт суурилагдсан харилцаанд бүгд байдаггүй. Цахим шуудан хэрэглэгчид заримдаа ; ) нүдээ анивчсан, : ( дургүйцэл гэх мэт сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Гэвч цахим шуудан бичиж буй хүмүүс, тэрхүү бүлгийн хэлэлцүүлгийн сэтгэл хөдлөл, нас, бие хүн, статусыг илэрхийлэх дохио вербаль бус байдаг нь учир дутагдалтай. Цахим шуудан хэрэглэгчид анх удаагаа нүүр-нүүрээ тулан уулзах үедээ тэдгээр хүмүүс ихэвчлэн нөгөө хүнийхээ тухай гайхширч байдаг гэнэ.
Ашигласан материал : Exploring Psychology, David G. Myers, 1996
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: