Соёл ба сэтгэл хөдлөлийн илэрхийлэл
Биеийн хөдөлгөөний олон төрлийн илэрхийлэл соёлтой холбоотой байдаг. 1938 онд сэтгэл судлаач Otto Klineberg хятадын уран зохиолд гардаг хүмүүсийн алга ташилт нь санаа зовнил, харамслыг, маш чангаар "Хо-Хо" гэж инээх нь уур хилэнг илэрхийлдэг ба тэд хэл яриагаа гэнэтийн байдлаар илэрхийлж содон харагддаг гэдгийг ажиглажээ.
Хойт Америкийн "Эрхий хуруу", "A-Ok" гэсэн дохиог бусад соёлд доромжлол гэж үздэг. АНУ-ын ерөнхийлөгч Richard Nixon энэ дохиог Бразилд хэрэглэж, "секс хийцгээе" гэсэн утгыг илэрхийлсэн байна. 1968 онд дохионы хэл соёлын тодорхойлт байдаг гэдгийг баталсан үйл явдал болжээ. Хойт Солонгос АНУ-ын тэнгисийн тагнуулын шумбагч онгоцны оффицеруудын жаргалтай зурагийг даржээ. Энэ зурганд гурван хүн дунд хуруугаа гаргасан байв. Дараа нь тэд авхуулсан зурагаа "Хавайгаар амжилт хүсье" гэсэн утгайтай гэж тайлбарлажээ.
Азийн соёлуудад нийгмийн болон харилцааны холбоог чухалчилж сэтгэл хөдлөлийн илрэл буюу хайр энэрэл, хүндэтгэл, ичгүүрийг Дорно дахинаас илүү илэрхийлдэг. Ч. Дарвин эдгээр олон нүүрний хувиралыг бидний эволюц өвөг удмын үлдээсэн хэсэг гэж үздэг байна.
Ашигласан материал : Exploring Psychology, David G. Myers, 1996
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: