Сэтгэл хөдлөл - Уур бухимдал
Уур бол "Түр зуурын галзуурал", "Хөндий оюун ухаан" зэрэг мэргэн үгс байдаг. James Averill 1983 онд нилээд олон хүмүүсээс уурлаж байсан туршлагаасаа эргээд санах талаар судалгаа авчээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх нь долоо хоногт хэд хэдэн удаа уурладаг гэсэн бол зарим хэсэг нь өдөр бүр уурладаг гэсэн байна. Уур хилэн бол найз нөхдийн, хайрт хосуудын "муу" хүртэхүйн хариу үйлдэл байдаг. Уур хилэн нийтлэг түвшинд байх үедээ хүн зөрүүдэлж, шударга бус зан гаргаж, зайлсхийж дүрддэг. Гэм зэмгүй уур гэж байдаг. Муухай үнэр, өндөр температур, зовиур, өвчин зэрэг нь биднийг ууртай болгоход хүргэдэг.
Хүмүүс ууртай үедээ юу хийдэг вэ ? яавал дээр вэ ?
Дараа нь харамсмаар вербаль болон бие махбодын түрэмгийлэл уур хилэнг эрчимжүүлж байдаг. Энэ нь тэнцвэртэй биш. Тухайн соёлоос хамаардаг төрөл бүрийн бие хүн байдаг. Гэвч тэд өөрсдийн соёлоос үүнийг авах нь ховор ба хүмүүс бүлэг-төвт үзлээс төлөвшдөг байна. Эдгээр хүмүүс уур хилэнг бүлгийн зохицуулалтаар дарах мэдрэмжтэй. Таитид хүмүүсийг даруу, тайван бай гэж сургадаг бол Японы бага насны хүүхдүүд уур хилэнгээ илэрхийлэх нь Дорнын ард түмнээс бага байдаг.
Уурыг сэтгэл хөдлөлийн илэрхийллээр гадагшуулж эсвэл катарсис хийж болдог. (Катарсис гэдэг нь сэтгэл хөдлөлөө гадагшуулах, гол төлөв түрэмгийлэх энергийг чөлөөлхийг хэлдэг.) Хэрэв өөрийгөө буруутгах, түгшүүрийн мэдрэмж байвал уур хилэнг илэрхийлсэн ч түр зуур л намддаг.
Тэгэхлээр уур хилэнг удирдах арга байдаг уу ? Мэргэжилтэнгүүд дараах хоёр аргыг санал болгодог. Уур хилэнг бий болгох физиологийн сэргэлтийг намдахыг хүлээх. Энэ нь биеэр сум нэвт гарч байгаа юм шиг. Ер нь хангалттай хүлээж чадвал сэтгэл хөдлөлийн сэргэлтийг намдааж болдог. Хоёр дахь нь уурлах шалтгааныг олох.
Ашигласан материал : Exploring Psychology, David G.Myers, 1996
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: