Станфорд шоронгийн туршилт

Станфордын их сургуульд шорон байгуулж шоронгийн сэтгэл судлалын судалгааг туршилтаар явуулсан билээ. 1971 оны зун доктор Зимбардо "Сайн хүн муу газар байвал юу тохиолдох вэ ?, Хүн мууг ялдаг юм уу эсвэл муу нь хүнийг ялдаг юм уу ?" гэсэн асуултын хариултыг олохоор туршилт явуулжээ. Туршилт хоёр долоо хоногийн турш явагдах байсан боловч бараг 6 хүрэхгүй хоног дээр зогссон. Учир нь судалгаанд оролцож байсан оюутнуудад нилээд хүндрэл учирсан хэрэг. Хоёр дахь өдрөөс эхэлж шоронгийн хамгаалагчид садист болж харин хоригдлууд маш их стресст өртсөн. Энэхүү цочирдом нийгмийн сэтгэл судлалын тухай судалгаа нь хүний нуугдмал төрөлх чанарыг бодитоор илрүүлэн гаргасан юм.

Нийгмийн сэтгэл судлаач Phillip Zimbardo
Судалгаанд оролцогчид сонингоор дамжин сайн дураар оролцсон бөгөөд тэднийг шоронгийн амьдралын сэтгэл зүйн нөлөөний судалгаа авна гэж оролцуулжээ. Туршилтын гол зорилго бол шоронгийн хамгаалагч, хоригдол нар сэтгэл зүйн хувьд ямар нөлөөтэй болохыг судлах юм. Шоронгийн үйл ажиллагааг эхлүүлж тэрхүү далд нөлөө үүсч буй зан үйлийг тэмдэглэн судалгаа эхэлсэн.

Ойролцоогоор 70 гаруй хүсэлт ирснээс 24 оюутнуудыг сонгосон. Тэдгээр оюутнууд Станфорд их сургуулийн ойролцоо хэсэгт байх бөгөөд судалгаанд оролцсоноор өдөрт 15$ авч байгаа юм. 24 цагаан арьст, эрэгтэйчүүд бүгд эрүүл саруул, нийгмийн дундаж давхаргын оюутнууд байсан. Зоосны эргүүлэлтээр (зоосны хоёр тал) бүлгийг хоёр хуваасан ба дараа нь санамсаргүй түүврээр аль нэгийг нь хамгаалагч болгож нөгөө бүлгийг нь хоригдол болгосон байна. Зимбардо болон бусад судлаачдын шаардлага хэрэгцээгээр шоронгийн жинхэнэ хувилбартай нилээд төстэй орчныг бүрдүүлсэн. Шоронгоо Станфордын их сургуулийн сэтгэл судлалын тэнхмийн доод хонгилд байрлуулсан.  Шоронгийн камерийн хаалгуудыг ган цоожоор хийж камеруудыг дугаарласан.Тусгаарлагдах зориулалтаар "Оромж" барьсан. Тэр оромж нь харанхуй, давчуу зайтай. Станфорд Шоронд хоригдлуудыг авчирах үед тэд нүдээ боолгоод ирэхдээ шоронгийн дүр байдлаас цочирджээ. Ингээд шоронгийн харгалзагч нар өөрсдийн дүрэм журмаа тайлбарлан мэдэгдсэн.

Хоригдол бүр нэгжүүлж, хувцсаа тайлсан. Тэд дахиад үргэлж нүдэндээ бооллтой байсан ба тэднийг хэрнээс салгаж байна хэмээн итгүүлэн шүршсэн. 

Харгалзагч нарын хэрэгжүүлж буй арга зүй нь жинхэнэ хоригдлуудтай харьцаж байгаа юм шиг байсан. Мөн өнөөгийн болон өмнөх шоронгийн туршлагад байсан доромжлох өнгө аястай тун төстэй байсан.

Хоригдлууд дүрэмт хувцас өмсөж ялгарч байсан. Дүрэмт хувцас нь ажлын хувцас шиг, тэгээд дотуур хувцасгүй. Мөн ID дугаартай. Баруун хөлийн шагайндаа хүнд гинжээр дөнгөлүүлсэн. Хөлөндөө резинин углааштай. Нейлонон хатуу саравчин малгаатай.

Хоригдлууд ID дугаараар ялгарахын сацуу бүх хоригдлууд нэргүй болж түүгээрээ өөр нэгэнтэйгээ харилцдаг байсан. Хатуу саравчтай малгай нь хоригдлуудын толгойг далдлах арга юм. Учир нь хоригдлууд үсний хэв маяг, уртаараа нөлөөлж чадахгүй. Харгалзагч нар хэрхэн харгалзагч хийх талаар сургалтанд суугаагүй. Үүний оронд тэд өөрсдийн дүрмийг тогтоож удирдлагаа гартаа авах юм. Харгалзагчид маш аюултай үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдгээ байнга сануулж байсан. Зарим хоригдлууд жинхэнэ хоригдол шиг болж дарамтуулалхыг тэсэн ядан хүлээж байсан. Хоригдол болох үеэр тэдэнд зарим хүний эрх, хувийн асуудлууд үйлчлэхгүй. Тэд туршилтын бүх хэсгүүдийг хүлээн зөвшөөрсөн ба бүгдээрээ сайн дурын оролцогчид юм.

Бүх харгалзагчид адилхан хувцас өмссөн. Ижил дүрэмт хувцастай байхын сацуу шүгэл, бороохойтой. Мөн ихэнх нь нарны хар шилтэй. Энэ санаа нь тэдний нүдийг харж, сэтгэл хөдлөлийг нь танихаас сэргийлсэн утгатай.

Шоронгийн камерт унтахад маш жижигхэн, аль ч өрөөнд юм хийе гэхэд тун бэрх ажээ.

Харгалзагч нар төд удалгүй хоригдлуудаас илүү дээгүүр эрх мэдэлтэй гэдгээ мэдрэх болсон. Үүний нэг илрэл бол хоригдлуудыг өглөө маш эрт босгодог болсон.  Тэднийг тоолохын тулд хоригдлууд өөрсдийгөө ID дугаараар танилцуулж байсан. Эхэн үедээ хоригдлууд тоолдоггүй байсан. Үүнээс болж харгалзагч нарт хоригдлуудаас илүү эрх мэдэлгүй байна гэсэн мэдрэмж төрсөн.

Харгалзагч нарт дарамтын маш олон хэлбэрүүдийг санал болгосон боловч тухайн хэлбэрүүд энгийн байсан аж. Улмаар Нацистуудын хорих лагер шиг болгох санааг хэрэгжүүлж эхэлжээ.

Судалгааны хоёр дахь өдөр хоригдлууд эсэргүүцэл гаргаж эхэлсэн. Тэд хатуу саравчтай малгайгаа авч хаясан, ID дугаараа урсан, унтдаг ороороо хаалгыг таглажээ. Энэхүү гэнэтийн эсэргүүцэлд харгалзагч нар бүгд тааламжтай байсангүй. Улмаар тэдэнд тохирсон хариуг өгсөн юм. Тэд эсэргүүцлийг эсэргүүцлээр давсан. Хоригдлуудыг хаалганаас холдуулахын тулд гал унтраагч болон химийн бодис цацаж байлаа. Бүх хоригдлуудыг нүцгэлсэн. Дараа нь тэд бослого гаргасан хоригдлуудын толгойлогчийг ганц хүний тусгаарласан өрөөнд байрлуулсан ба камер бүрт байгаа орнуудыг гаргасан байжээ. Тэд ерөнхийдөө айлгаж, зовоож байсан. Харгалзагч нар бие махбодын дарамт үзүүлэхийн оронд сэтгэл зүйн тактик хэрэглэхээр шийдсэн. Ингээд тэд эрх мэдлийн талаар төлөвлөгөө зохиож, камертаа үлдсэн хоригдлуудад эрх мэдлийг нь буцаан олгохоор шийджээ. Тэдний эрх мэдэл бол ор, дүрэмт хувцсаа буцааж авах, шүдийг нь угаалгахыг зөвшөөрөх юм. Энэхүү бодлогын алхам нь хоригдлуудын эв санаагаа нэгтгэсэн эсэргүүцлийг нам дарсан явдал болов.

Дараагийн өдөр нь бууж өгсөн "муу" хоригдлуудын эрхийг буцаан олгосон бол бусдыг нь тус тусад нь хязгаарласан камерт хорьжээ.

Харгалзагчид өөрсдөө туршилт явуулж, дүрдэж байгаа гэдгээ төдийлөн ухаараагүйгээс болж хоригдлууд бослого гаргасан. Тэд туршилт явуулах байтугай хоригдлуудыг асуудалтай гэж ойлгож байсан. Түүнчлэн харгалзагч нарын түрэмгийлэл, хянан шалгалт, удирдлага зэрэг нь нэмэгдсэн.

Харгалзагч нар хоригдлуудын бүх эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний жорлонд бие засахыг төдийлөн зөвшөөрөхөө больсон. Харин оронд нь хувин ашиглуулсан. Тэрхүү хувинг камерт нь байрлуулж, цэвэрлэх боломжгүйгээс хоригдлууд ялгадасны үнэр дунд байхаар болж бохир орчинд амь зууж байлаа.

Хоригдол дугаар 8612 төд удалгүй сэтгэл хөдлөлийн эмгэгтэй болж эхэлсэн. Тэрээр самуурсан бодол санаатай болоод зогсохгүй уйлах, бухимдах зэрэг сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байв. Хоригдол туршилтаас гарахыг хүссэн ч судлаачид түүнийг дүр үзүүлж мэхэлж байна хэмээн боджээ. 8612 дугаартай хоригдлыг гаргах ёстой байсныг судлаачид бүр сүүлд ухаарчээ.

Дараа нь туршилтыг санаачлагч, удирдагч доктор Зимбардо өөрийн биеэр туршилтанд оролцохдоо хоригдлуудын захирагч, дарга гэсэн дүрд тоглолоо. Тэрээр энэ бол туршилт, харин бодит амьдрал биш байх ёстой гэсэн логик байдал бүр замхарсан байна гэжээ. Хоригдлууд зугтахын тулд цуу үг тараасан. Үүнийг мэдсэн харгалзагч нар улам түрэмгийлэлтэй болов. Улмаар тэдний хуйвалдааны хариуд нүцгэн гараар нь жорлонгуудыг цэвэрлүүлсэн байна.

Хоригдлуудыг байнга суниалгадаг байсан. Бүр хэдэн цагаар хэмжин тоолдог байлаа.

Санваартанг авчирч бүх хоригдлуудтай ярилцуулахад хоригдлуудын хагас нь өөрсдийгөө ID дугаараар танилцуулсан байна. Энэ бол шоронгийн нөлөөний үр дагавар юм. Одоо хоригдлууд шоронгоос гарах ганц арга бол хуульч хөлслөх гэдэгт л итгэх болсон юм.

Тэнд батлан даалтын хэсэг газар байсан. Хэрвээ та нар батлан даалтанд гарвал мөнгөө торгуулсан ч хамаагүй зугтах уу гэж хоригдлуудаас асуухад ихэнх нь ТИЙМ гэсэн хариулт өгчээ. Тэд өөрсдийгөө ямар ч сонголтгүй, дуулгавартай байгаагаа мэдэрч байлаа. Мөн бодит сэрэл мэдрэхгүй нь өөрчлөгдөж, туршилтаар шоронд байгаа гэдгээ бүр ойлгохоо больсон юм.

Туршилтын тав дахь өдөр харгалзагч нарын ажилд асуудал байсангүй. Ажил нь ядах юмгүй болж ирэв. Удалгүй судлаачид шоронд гурван төрлийн харгалзагч нар байна гэдгийг тогтоожээ. Эхнийх нь чанга мөртлөө эелдэг, тэд шоронгийн дүрэм журмыг баримталдаг. Хоёр дахь нь сайн харгалзагчид, учир нь тэд ерөөсөө дарамталдаггүй, бас тэдэнд тусалдаг. Гурав дахь төрлийн харгалзагчид бол хоригдлуудыг зовоож таашаал авдаг садистууд юм.

Ингээд хоригдлууд ямар ч эрх мэдэлгүй болсон. Өөр аргаар оролдъё гэсэн ч ямар нэгэн найдвар үлдсэнгүй. Зарим хоригдлууд зугтахын тулд сэтгэл хөдлөл нь бүр туйлдаа хүрсэн байв. Өөр нэгэн хоригдол батлан даалтанд гарах хүсэлтийг нь зөвшөөрөөгүйн улмаас психосоматик (сэтгэцээс хамаарсан бие махбодын өвчин) нь идэвхжсэн. Зарим хоригдлууд бие биендээ тусалж, дэмжиж байлаа.

Судалгаа дуусах шатруугаа ороход хоригдлуудын коллектив байдал сарниж, бүлгүүд бутарсан. Ийнхүү харгалзагч нар удирдлагыг бүрэн хянаж, ялалтыг гартаа авав. Энэ нь хоригдол бүр тэдэнд дуулгавартай захирагдах нэгэн далим болжээ.

Хоригдлууд зугтаж чадахгүй гэдэгтээ бүр итгэсээр дотогшоогоо чиглээд байв. Хоригдол дугаар 416 өлсгөлөнгөөр тэмцлээ үргэлжлүүлсээр байлаа. Гэвч түүний олон удаагийн бүтэлгүй оролдлогын дараа харгалзагч нар түүнийг ганц хүний камерт 3 цагийн турш хорьжээ.

Тав дахь өдрийн орой Зимбардо туршилтыг зогсоох хэрэгтэйг ойлгов. Тэрээр хэтэрхий гэмээр зүйлийг хийсэн. Хоригдлууд эмгэгтэй болж, харгалзагч нар садист болсоор байв.

Харгалзагч нар хоригдлууд дээр хийж буй бэлгийн хүчирхийлэлтэй, толгойндоо ууттай, бие биентэйгээ хөлөөрөө гинжлэгдээд жорлон руу алхацгааж байгаа видео бичлэгийг судлаачид үзсэнээр Phd. Christina Maslach судалгааг ийнхүү зогсоолоо.

14 хоногийн турш явагдах байсан судалгаа 6 дахь хоног дээрээ дууслаа.

Ашигласан материал:
Introducing Psychological Research” by Banyard and Grayson

Л. Энхтүшиг