Полиграф

Полиграф эсвэл худал илрүүлэгч, түүнийг хэрэглэгч, бүтээгч нар энэхүү багажийг яг л Пинокиогийн хамар шиг сэтгэл хөдлөлийг бидний бие махбодь зааж өгдөг гэж үздэг юм. Үнэн хэрэгтээ полиграфийн багаж худлыг яг илрүүлдэг юм биш бөгөөд сэтгэл хөдлөлийн өсөлтийг физиологийн ойлголтоор хэмжсэнээр энэхүү багаж үнэн зөв болох нь тун эргэлзээтэй байдалд хүргээд байгаа юм.
Чухамдаа зүрхний цохилт, хөлрөлт, амьсгал гэх мэт хэдхэн физиологийн хариу үйлдлүүдийг хэмждэг. Асуултанд хариулсан байдлаар хянагч эдгээр хариу үйлдлийг шалгах үеэр шалгуулагч амрахыг хичээх болно. Зарим нэг асуудал байдаг. Тэр нь асуултуудыг дуудмагц хэн ч гэсэн хөнгөхөн байдлаар догдолж орхидог. "Та сүүлийн 20 жил ямар нэг зүйлтэй байж үзэв үү ? Өөрт чинь ямар нэг зүйл хамааралтай байгаагүй юу ?" гэж асуувал маш олон хүмүүс өөрийн эрхгүй үгүй гэж худал ярьдаг байна. Учир нь полиграфийн багаж сэтгэл хөдлөлийг илрүүлж байгаа болохоор тэр юм. Хулгайч татгалзсан үедээ сандарч, сэтгэл нь түгшдэг гэсэн таамаглал дээр үндэслэн ажилладаг. Гэхдээ энэхүү багажинд хоёр асуудал бий. Бидний физиологийн хөөрөл гэмт хэрэг үйлдсэнтэй адил түгшүүр, бухимдал зэрэг физиологийн хөөрөлттэй адилхан байдаг. Мөн тест нь 1/3 алдаатай, ялангуяа гэм зэмгүй хүнээс асуулт асуусан тохиолдолд түгшүүрлэх хариу үйлдэл үзүүлээд байдаг. Benjamin Kleinmuntz, Julian Szucko (1984) нар Полиграфийн тестээр 50 гэм зэмгүй хүн, 50 хулгайч нарыг шалгажээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд тус багаж гэм зэмгүй хүнийг 61 % зөв, 39 % буруу тодорхойлсон. Мөн гэмт хэрэг зүйлдсэн хүний 78 % зөв, 22 % буруу гэж тодорхойлсон байжээ. Мөн 2002 оны Нэгдсэн Улсын Шинжлэх Ухааны Академийн бичсэнээр полиграфийн багажийг ашигласнаар "Тагнуул" гэх хүмүүс ерөөсөө илэрч байгаагүй гэжээ.

 Ашигласан материал:
Exploring Psychology, David. G. Myers, 2005

Л. Энхтүшиг