Бие махбодын гадаад төрхийн нөлөө

Ихэнх хүмүүс гоо сайхныг зөвхөн арьс гэдэг талаас нь авч үздэггүй. Бие махбодь хүмүүсийн сэтгэлийг хэрхэн татаж байгаагаар хүмүүсийн бодол санаанд нөлөөлж чаддаг. Жишээ нь, коллежийн оюутнуудад тэдний үеийн хүүхдийн сэтгэл татам болон сэтгэл татам бус зургуудийг өгч зурган дээр байгаа хүний хэд хэдэн зан чанарыг тодорхойлох даалгавар өгчээ. Сэтгэл татам зурган дээр байгаа хүн нь нөгөө зурган дээр байгаа хүнээс илүү нинжин сэтгэлтэй, хүчтэй, тогтвортой, илүү сонирхолтой, ер нь сайн хүн гэж дүгнэжээ (Dionm Berscheid & Walster, 1972).
Иймэрхүү хандлага бол коллежийн оюутнуудын шинж онцлог биш юм. Хүүхдүүдийн хувьд балчир 4 насандаа сэтгэл татам хүнээс эерэг зан чанарыг, сэтгэл татам бус хүнээс сөрөг зан чанарыг эзэмшдэг (Dion, 1973b; Dion & Berscheid, 1974). Канадад хийгдсэн нэгэн судалгаагаар сайхан харагдаж байсан улс төрийн нэр дэвшигч сонгогдох хандлагатай байсан гэжээ (Efrain & Patterson, 1974). 
Гэсэн хэдий ч хөөрхөн байна гэдэг сайн тал биш юм. Коллежийн оюутнуудаар хулгай, дээрэм хийсэн хоёр эмэгтэйн тухай уншуулжээ. Тэгээд тал оюутнуудад сэтгэл татам гэмт хэрэгтэн, нөгөө хэсэгт нь сэтгэл татам бус гэмт хэрэгтний зургийг үзүүлсэн аж (Sigall & Ostrove, 1975).
Ингээд хулгайн хэрэг хийсэн сэтгэл татам бүсгүй нь нөгөөхөөсөө илүү дээр гэгээлэг яриаг хүлээн авсан. Гэхдээ залилан хийсэн сэтгэл татам бүсгүйн талаар илүү муу муухайг ярьсан байжээ. Яагаад ? Учир нь хөөрхөн царайгаар муу үр дагаварт хүрэх санаархалтай байдаг гэдэгт хүмүүс итгэдэг. Судалгааны үр дүнгээс үзэхэд сэтгэл татам бус бүсгүйгээс илүү их сөрөг үнэлэлт дүгнэлт авсан байна. Хүмүүсийн дүгнэлтээр бие махбодын гадаад төрх ба зан үйлийн хоорондын харилцан үйлчлэл тун сонирхолтой байна. Гэвч хэн нэгний зан үйлийнх нь талаарх мэдээлэл хомс байлаа ч хүмүүс хөөрхөн бүхэн "сайн" байдаг гэдэгт итгэдэгийг бид санаж хэрэгтэй.
Ашигласан материал:
Social Psychology: A Contemporary Approach, Louis Penner, 1978

Л. Энхтүшиг