Нэр ба Нийгэм

Баасан гаригийн орой 23 цаг 30 минутанд телевизээр хуучны кинонууд гарч байв. Кинонд олны танил, одод Norma Jean Baker, Marion Morrison, Bernie Schwartz нар тоглож байна. Та тэдний алийг нь үзэх байсан бэ ? Таны бодлоор хэн нь илүү хөгжилтэй байна вэ ? Melvin Kaminsky эсвэл Joseph Levitch үү ? Та эдгээр хүмүүсийг сонсож байгаагүй юу ? Тэгвэл танаас Marilin Monroe, John Wayne, Tony Curtis гэж асуувал та аль нэг сонголт хийж Mel Brook бол Jerry Lewis - ээс илүү хөгжилтэй хэмээн гаргалгаа хийж болох юм. Яагаад алдартангууд нэрээ сольдог юм бэ ? Jerry Lewis энэ талаар ярилцлагаа өгөхдөө "Та Joseph Levitch гэдэг нэртэй хүнийг харах гэж мөнгө төлөх байсан уу ?" гэж хэлсэн юм. Бидний нэр бусад хүмүүст үнэхээр сэтгэгдэл төрүүлдэг гэж үү ?
Нэг дүгээрт, нийгмийн олны танилын талаарх асуудлыг авч үзье. John McDavid, Herb Harari (1966) нар арав болон найман настай хүүхдүүд өөрсдийн нэрэндээ хир их дуртай байдагийг асуужээ. Дараа нь өөр нэгэн бүлгийн хүүхдүүдээс бас өөр бүлгийн нэрэндээ хамгийн их дуртай гурван хүүхэд, мөн нэрэнээ бага зэрэг. дурамжхан байдаг гурван хүүхдүүдтэй адилтган асуусан юм. Тэдгээр хүүхдүүд олны танил бус нэрнээс илүү олны танил нэрэнд илүү дуртай байжээ.
Тав дугаар ангийн сурагчдаар бичүүлсэн эссений талаарх өөр нэгэн судалгаа байдаг (Harari & McDavid, 1973). Эдгээр эссенүүд бүгд адилхан боловч сурагчдын нэрс нь өөр байж. Зарим эссег олны танил нэртэй (Karen, Lisa, David гэх мэт) сурагчид бичсэн бол олны танил бус нэртэй (Elmer, Adele, Bertha гэх мэт)  сурагчид мөн адил бичсэн. Дунджаар олны танил бус нэртэй сурагчид олны танил нэртэй сурагчдаас доогуур үнэлгээ авчээ.
Ерөнхийдөө багш нарын дуртай (Craig, James, Richard гэх мэт) нэртэй хүүхдүүдийн сургуульдаа эзлэх байр суурь, хичээл сурлага нь багш нарын дургүй (Horace, Maurice, Roderick гэх мэт) нэртэй хүүхдүүдээс илүү байдаг гэжээ (Marcus, 1976).

Ашигласан материал:
Social Psychology: A Contemporary Approach, Louis Penner, 1978

Л. Энхтүшиг