Сэтгэгдэл үүсэх нь

Бид ихэвчлэн цуурхал, сураг чимээгээр сонссон баримт дээрээ тулгуурлан хүмүүстэй хэрхэн харьцахыг урьдчилан шийддэг. Жишээ нь, та болон таны өрөөний хамтрагч өрөөнийхөө хөлсөө хамтдаа төлөх гуравдагч хүнийг хайж байна гэж бодъё. Таны өрөөний найз олсон гуравдагч хүнээ товч намтар сургууль, төрсөн гэр орон, мэргэжил, шашин шүтлэг, арьсны өнгө, бие махбодын гадаад төрх зэргийг танилцуулна. Дараа нь тэр хүний зан чанарын тодорхойлолт сэргэлэн, дотогшоо, хөгжилтэй, бодлогоширдог, хичээнгүй гэх мэт шинжүүдийг нэмж болох юм. Ингээд танд хангалттай их мэдээлэл цугларлаа. Тэр хүний талаарх анхны сэтгэгдэл хэрхэн үүсэх процессийг сэтгэгдэл үүсэх судалгаагаар тайлбарлахыг хичээе.
Соломон Аш
Тэрээр сэтгэгдэл үүсэхийг судалсан анхны нийгмийн сэтгэл судлаач юм. Аш хоёр зүйлийг нилээд онцолдог байв. Эхнийх нь эрэмбэ дараатай, нэгтгэсэн зурагнаас бүтсэн өөр хүний тухай үүсэх сэтгэгдлээс таны зорилго хамаарна. Хоёр дахь нь зан чанар бүрийг авч үзэхгүй ба дараа нь тэдгээр бүрт нэмдэг. Аш хоёр бүлэг хүмүүст нэг хүний тухай тайлбарыг хэлж өгсөн байна. Эхний бүлэг хүмүүст хэлэхдээ ухаалаг, чадварлаг, хичээнгүй, дотно, шийдэмгий, тун хэрэгтэй хүн гэжээ. Хоёр дахь бүлгийн хүмүүст ижилхэн тайлбар өгч байгаад эерэг үгсийг сөрөг болгон өөрчилж хэлжээ. Тайлбарыг сонссон хоёр бүлгийн хүмүүсээс тухайн хүн зан төлөвийн хувьд ямар хүн байх байсныг асуухад судалгаанд оролцогчдын 90 % нь сайхан сэтгэлтэй, зөвхөн 34 % нь зөв хариулт болох хүйтэн хөндий хүн гэж дүгнэсэн байна.
Анхдагч нөлөө.
Энэхүү нөлөө нь гурван замаар хэрэгждэг. Эхнийх нь урьд өмнөх тайлбар дараагийн удаа утга нь өөрчлөгддөг. Жишээ нь, та нэгэн анагаахын оюутныг шуналтай гэж тодорхойлов. Тэгтэл энэхүү тодорхойлолт нь тухайн хүний хичээнгүй, шудрага, сурамгай гэсэн таны дараагийн мэдээллийн үнэлэлт дүгнэлтэнд нөлөөлөх магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүний зан чанаруудыг мөнгө олоход тохирсон байдлаар харах юм. 
Хоёр дугаарт, Хэрэв дараагийн мэдээлэл өнмөх мэдээлэлтэйгээ "тохирохгүй" байвал анхдагч мэдээлэл хэрэгжинэ (Anderson & Jacobson, 1965). Жишээ нь, Би хэн нэгэн хүнд Адольф Гитлерийн харгислал үйлдсэн тухай яриад, дараа нь тэр агуу их нинжин сэтгэлтэй байсан байж ч болно шүү дээ гэж түүнийг эелдэг тал руугаа хэлбийлгэв. Гэсэн ч та хоёрдогч тайлбар анхдагч тайлбараас бага нөлөөтэй байгааг харж болно. /Та туршаад үзээрэй/.

Ашигласан материал:
Social Psychology: A Contemporary Approach, Louis Penner, 1978

Л. Энхтүшиг