Харлов ба аттачментийн туршилт


20-р зууны хагаст ихэнхи сэтгэл судлаачид хүүхэд рүү чиглэсэн хайр нь ердөө эмзэг байдалтай нь холбоотой гэдэгт итгэлтэй байв. Бихевиорист Жон Б. Ватсон эцэг эхчүүдэд зөвлөж байснаар “хүүхдээ үгэнд оруулахын тулд эхийн хайр маш хүчтэй түлхэц болж өгдөг гэдгийг санах хэрэгтэй” гэжээ.

Ихэнх сэтгэл судлаачдын үзсэнээр бол хайр нь өвчинг сэдрээж, насанд хүрэгчдийн сэтгэл зүйн асуудлуудыг араасаа дагуулдаг ажээ. Бихевиорист сэтгэл судлал нь судалгааны цөм нь ажиглагдаж болохуйц зүйлийг судлах хэрэгтэй хэмээн үздэг юм.

Америкийн сэтгэл судлаач Харри Харлов “хайр” гэх сэдвийг ихэд сонирхож хайр бол тоогоор илэрхийлж, хэмжинэ гэдэг хялбар зүйл биш гэж үзэж байсан юм. 1960 аад онд удирдсан маргаантай туршилтуудын нэг болох Харлов хайрын хүчирхэг нөлөө гэж юу байдгийг олонд танилцуулж чадсан бөгөөд эхийн хайр хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд чухал гэдгийг нээн илрүүлсэн байна. Хэдийгээр түүний туршилтууд ёс суртахуунгүй, харгис хэрцгий байсан ч хүүхдийн хөгжлийн талаар бидний ойлголтонд шинэ мэдлэгийг бий болгож чадсан билээ.
 
“Төмөр утсан ээж”-ийн туршилт. Харлов хайрын туршилтандаа үнэхээр сүртэй ач холбогдол өгөөгүй байсан гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь туршилтын дутагдал, ажиглалтын үе шатуудад хувьсах хайрын мөн чанарын тухай онол, зөн совин болон сэтгэл судлаачид, социологич, антропологи, физиологи, психоаналитикчдын таамаглалтай холбоотой хэмээн дурджээ.

Хайрын талаарх ихэнх онолууд нь хамгийн эртний санаанд тулгуурлаж байв. Энэ нь эх хүүхэд хоёрын хоорондох хайр нь ердөө хүүхдийн хоол олж авах, цангаагаа тайлах, өвчинөөс урьдчилан сэргийлэх байв. Харлов энэ үзэл нь эх хүүхэд хоёрын хайрыг авч үзэхэд хангалтгүй гэдэгт итгэлтэй байлаа. Харловын хамгийн алдартай туршилт нь залуу сармагчны хоёр өөр ээжийн хооронд хийсэн сонголт байв. Тэдгээр ээжүүдийн нэг нь зөөлөн материалаар хийгдсэн ч сармагчинг хооллох сүү байхгүй, харин нөгөө нь төмөр утсаар хийгдэж гэхдээ сармагчинг угжаар хооллодог байв. Харлов залуу сармагчингуудыг төрсөнөөс хойш хэдхэн цагийн дараа ээжээс нь салгаж орлогч ээжүүдэд нь орхидог байв. Бяцхан сармагчингууд өөрсдийн сонголтоор төмөр утсан ээжээсээ илүү зөөлөн даавуун ээжтэйгээ цагийг өнгөрөөдөг байсан байна. Эндээс харахад амар амгалан тухтай харилцаа холбоо нь хүүхдийн хөгжилд асар чухал зүйл харин хөхөөр хооллох нь өчүүхэн төдий л чухал хэмээн Харлов тайлбарлажээ.

Туршилтын дараагийн үед орлогч ээжүүдийг өрөөнөөс нүүлгэхэд үр дүн нь сөрөг шижнтэй гарч байжээ. Залуу сармагчингууд өөрсдийн аюулгүй байдлаа удаан хадгалаж чадаагүй юм. Тэд ихэвчлэн хөдөлгөөнгүй болж, газарт наалдан нуугдаж, салгалж, орилж мөн уйлж байв. Харловын судалгааны үр дүн: ихэнхи мэргэжилтнүүд эхийн хайр болон түүний нөлөөний талаар туршилтыг дооглож байх зуур Харлов туршилтаараа хүүхдийн хэвийн хөгжилд хайр амин чухал зүйл гэдгийг няцаашгүй баримтаар нотолсон байна. Мөн нэмж хэлэхэд Харлов урт хугацааны эзгүйрэл \өнчрөл\ нь сэтгэцийн өвчлөл, сэтгэл хөдлөлийн эмгэг болон магадгүй үхлийн шалтгаан болдог гэдгийг тогтоосон. 

Эх сурвалж: www.psychology.about.com                                           

      Б.Ганзул