К. Левиний Манлайлах хэв маягийн онол

Сэтгэл судлаач Курт Левин тэргүүтэй судлаачдаас бүрдсэн судалгааны баг 1939 онд манлайллын ялгаатай хэв маягуудыг тодорхойлсон юм. Тэдний судалгаагаар манлайллын нилээд олон төрлүүдийг тодорхойлж, мөн нөлөө бүхий хийгээд манлайллын үндсэн гурван хэв маягийг гаргаж ирсэн байна. Судалгаанд дунд сургуулийн хүүхдүүд хамрагдсан бөгөөд тэднийг авторитар, демакрот, хөндлөнгийн оролцоогүй манлайлагч гэсэн гурван бүлэгт хуваажээ. 

Авторитар (Дарангуйлагч) хэв маягийн манлайлагчид бүлгийн үйл ажиллагааг хэрхэн, хэзээ, бас ямар зүйлийг хийх вэ гэсэн хүлээлтийг хангахад оролцдог. Манлайлагч ба түүнийг дагагч гишүүдийн хооронд зөрчилдөөн гэж үгүй. Авторитар манлайлагчид бага зэрэг бие даасан буюу бүлгийн оролцоогүйгээр шийдвэр гаргадаг.
Судлаачдын тогтоосноор авторитар манлайлагчийн шийдвэр гаргалт нь бүтээлч шинж багататай байдаг. Мөн Левиний судалснаар авторитар хэв маягаас демократ хэв маяг руу шилжих нь сул дутагдалтай талыг бүхлээр нь өөрчлөхөөс илүү маш хэцүү гэжээ. Энэ хэв маяг удирдан хянах, захирангуйдах, дарангуйлсан хэлбэрээр илэрдэг. Мөн бүлэг яаралтай шийдвэр гаргахад авторитар манлайлагч хэрэгтэй болдог.

Оролцооны манлайлагч (Демократик буюу Ардчилсан) хэв маяг нь бусад төрлүүдээ бодвол хамгийн үр ашигтай нь гэж Левин судалгаагаараа тодорхойлсон байна. Тэд бүлгийн гишүүддээ зааварчилгаа санал болгож, бүлгийн үйл ажиллагаанд өөрөө оролцдог. Левиний судалгааны энэ бүлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүтээмж авторитар хэв маягийн бүлгээс бага байсан хэдий ч чанарын төлөөх хувь нэмэр оруулах нь их байдаг ажээ.

Хөндлөнгөөс ажиглагч манлайлагч хэв маяг нь өмнөх бүлгүүдийн хувьд бүтээмжээрээ хамгийн бага нь юм. Энэ бүлгийн гишүүд манлайлагчдаа тавих шаардлага их, бага зэрэг хамтарч ажиллаж буй мэт боловч бие дааж ажиллах боломжгүй юм. 
Тэд бүлгийн гишүүддээ ямар нэгэн зааварчилгаа багахан эсвэл бүр зарим тохиолдолд огт өгдөггүй. Мөн бүлгийн гишүүд чанартай биш л бол тэд үр өгөөжөө өгдөггүй бөгөөд сэдлийн түвшин доогуур, үүргийн хувьд хангалтгүй үйл ажиллагаа явуулдаг.

Эх сурвалж:
www.psychology.about.com

Л. Энхтүшиг