Fight or Flight (Тэмцэх эсвэл Зугтах) гэж юу вэ?

Файт эсвэл Флайт буюу Тэмцэх эсвэл Зугтах хэмээх энэ нэр томъёо нь оюун ухаан ба бие махбодын хувьд аюул учруулж буй зүйлээс зугтах физиологи хариу үйлдэл бөгөөд үүнийг стрессийн хариу үйлдэл хэмээх ойлголтод авч үзэж болдог. Энэхүү файт эсвэл флайт нэр томъёог анх америкийн физиологич Валтер Каннон 1920-д онд тайлбарлаж байв.
Файт эсвэл Флайт стрессийн хариу үйлдлийн үед бие махбодын симпатик мэдрэлийн тогтолцоо идэвхжиж дааврыг гэнэт гадагшлуулдаг. Симпатик мэдрэлийн тогтолцоо адреналиныг өдөөснөөр адреналин ба адреналины бус дааварт хамаарах катехоламины дааврыг гадагшлуулдаг. Улмаар үр дүнд нь цусны даралт, амьсгал, зүрхний цохилт нэмэгддэг. Харин аюул заналхийлэл үгүй болсон тохиолдолд 20-60 мин дараа бие махбодь буцаад хэвшийн түвшинд очдог.

Эх сурвалж:
www.psychology.about.com

Л. Энхтүшиг