Дауна синдром гэж юу вэ? /Down Syndrome/

Ургийн хөгжлийн явцад генетик болон орчны нөлөөнөөс болж хөгжил буруу явагдсанаар дауна синдром үүсдэг. Дауна синдромыг гол төлөв трисоми буюу 21 дэх хромосомын гажиг гэж нэрлэдэг бөгөөд 21 дэх хромосом (2 хромосом байхын оронд 3 хромосом байх) - оос шалтгаалдаг бөгөөд 1000 нярай хүүхэд тутмын 1 нь дауна синдромтой байх магадлалтай гэж судлаачид үздэг. Мөн дауна синдромтой хүний нүүрний хэлбэр навчгар, зүрхний гажигтай, оюун ухааны хомсдолтой байдаг. Дауны синдром үүсэх гол шалтгаан нь эхийн нас өндөр байхтай холбоотой байдаг хэдий ч залуу эмэгтэйчүүдийн ургийн хөгжилд дауна синдром үүсэх магадлал бас бий.

Удамшил. Хэрэв эцэг, эхийн аль нэг эсвэл хоёул генийн өвчтэй тохиолдолд өвчний удамших магадлал нэмэгддэг. Жишээ нь, хадуур хэлбэрт эсийн цус багадалт, цистик фиброзиз, тай сачс гэх мэт удамшлын өвчнүүд тохиолддог. Хэрэв эцэг, эх генийн гаралтай өвчтэй бол үүнийг генетикийн тестээр тодорхойлж болдог.

Хүйсийн хромосом. Хүйсийн хромосомын асуудалд Клайнфилтерийн синдром (X хромосом илүү байх), мөн Тюрнерийн синдром (Х хромосом дан ганцааараа байх) гэх мэт синдромуудыг авч үздэг.

Орчны нөлөө. Эх янз бүрийн бодис хэрэглэх нь урагт сөргөөр нөлөөлдөг. Тамхи татах нь ургийн биеийн жинг багасгаж улмаар дархлалын системийг сул дорой, амьгалын систем ба мэдрэлийг хангалтгүй болгодог. Алкохол нь фетал (үр хөврөл) алкохол синдром хэмээх  бие махбодь согогтой, зүрхний гажигтай, оюун ухааны хомсдолд хүргэдэг аюултай.

Эхийн өвчин. Эх хөхөнцөр, ДОХ, улаан эсэргэнэ гэх мэт ямар нэгэн өвчин, вирустэй тохиолдолд ураг төрөлхийн сонсголын бэрхшээлтэй, тархины хаван (усжилт), оюун ухааны хомсдолтой байх магадлалтай гэж судлаачид үздэг.

Эх сурвалж:
www.psychology.about.com

Л. Энхтүшиг