Хөгжим ба түүний ач тус


Хөгжим сонсох нь тухайн хүнд сайхан сэтгэгдлийг төрүүлж чаддаг. Харин судалгаагаар хүн хөгжим сонсох үйл явцад хүний эрүүл мэнд сайжирдаг гэдгийг нотолсон байна.
Алабамагийн их сургууль нь хөгжмийн терапигаар зэрэг олгодог ганц сургууль юм.
Grace охин 2012 оны 1-р сард төрсөн бөгөөд тэрээр 53 хоногийн өмнө төрсөн байна. Тэрээр 2 сарын 20ны үеэр эмнэлэгт байсан ч, төлөвлөсөн хугацаанаас маш эрт эмнэлэгээс гархаар болсон байна.
Алабамагийн их сургуулийг төгссөн хөгжмийн терапист Elyn Hamm түүнд дуу дуулж, гитар тоголж өгдөг байсан бөгөөд энэ үед хүүхдийн биеийн байдлыг хяналтанд байлгаж цаг тухайд нь биеийн мэдээллийг дамжуулж байсан.
Энэхүү мэдээллүүдээс үзхэд Grace охинд дуу дуулж, гитар тоглох үед түүний зүрхний цохилт нэмэгдэж, хүчил төрөгч авах нь нэмэгдэж, цусан дахь гулькозын хэмжээ багассанаар түүний хөгжилд сайнаар нөлөөлж байжээ. Ингэснээр охиныг эмнэлэгээс хэдхэн хоногийн дараа гаргасан байна.
Мөн хүүхэд дээр ч төдийгүй зүрхний шигдээсийг багасгадаг байна.
2009 онд нийт 23 зүрхний шигдээстэй өвчтөн дээр хөгжим нь тэдний титэм судасны нарийсал, зүрхний цохилтыг нэмэгдүүлэх, цусан дахь даралтыг хэвийн болгож магадгүй хэмээн туршилт хийжээ. Хэдийгээр туршилтын үр дүн шууд гараагүй ч тэдэнд сэтгэл санааны зовиур их байхаа байсан байна.
Хөгжмийн терапиг шизофренитэй хүмүүст ихээр хэргэлдэг байна. Хөгжмийн терапиг хэргэлснээр сэтгэцийн өвчтэй хүмүүсийн сөрөг шинж тэмдэгүүд, депрэсс, уур бухимдал, танин мэдэх үйл ажиллагаанд нь нөлөө үзүүлдэг байна.
Зөвхөн сэтгэц бие физиологи төдийгүй ой тогтоолт, ярианы чадвар, сонсголын эмгэгүүдэд сайнаар нөлөө үзүүлдэг байна. 
Алцгеймэр болон деменцитэй хүмүүст хөгжмийн терапи хамгийн ихээр тохирдог байна. Тэдэнд хөгжмийн терапигаар эмчилгээ хийснээр тэдний ярианы чадвар, нийгмийн зан үйл, харилцан үйлдэлээс гадна өөр олон арга барилд нь сайнаар нөлөө үзүүлдэг. 
Хөгжмийн терапигийн нийт туршилтуудын 330 төрлийн туршилтаас хархад нийгмийн зан үйл төдийгүй сэтгэл санаа түгшээсэн зан үйлд /уур уцаар, түгших г.м/ илт сайн нөлөөг үзүүлдэг байна. Хөгжмийн терапи нь дан ганц деменци, алзхеймэртэй хүмүүст ч төдийгүй хоромсомын өвчнөөс бусад өвчтэй хүмүүст маш сайн нөлөө үзүүлдэг нь бусад судалгаанаас харагдсан байна. Судалгааны зарим хэсгээс жишээ татвал: 
Аутизмтай Jake Bazan гэгч 4 настай охинд хөгжим дуугардаг хүзүүний зүүлт зүүлгэхэд Jake охин түүнээс гарч буй аяалгууг сонсох биш бүр сэтгэлээрээ мэдэрч байсан байна. 
91 настай алцгеймерийн 3-р төвшний өвчтэй Rachel Harell гэгч эмээд Amazing Grace дууг гитартай дуулж өгхөд нүдээ аниад даган дуулдаг байсан байна. Хөгжмийн терапигийн үйл явцад түүний алцгеймер өвчин болоод тархинд цочроолыг өгч байсан. 


                              Б.Мишээл
Эх сурвалж: www.miamiherald.com
                             www.arttherapyblog.com 
                 en.wikipedia.org