Өнгөний сэтгэл судлал

Бидний хувь хүний болон соёл иргэншил нь өнгөнд хандах бидний туршлагад нөлөөлөлдөг ажээ. Өнгөнүүд нь дулаан, хүйтэн гэсэн үндсэн 2 төрөлтэй. Шар, улбар шар, улаан өнгөнүүд нь нар болон галын дулаан өнгө болдог. Харин цэнхэр, ногоон, нил ягаан өнгө нь навч далайн бас тэнгэрийн хүйтэн өнгөнүүд болно. Дулаан өнгө нь хүйтэн өнгөө бодвол харж буй хүндээ илүү ойр дотно санагддаг гэхдээ хүйтэн тод өнгөнүүд нь дулаан өнгөнөөс хурц юм. Ойлгох чадварыг нэмэгдүүлэхийн тулд урд дулаан өнгийг, ард талдаа хүйтэн өнгийг ашигладаг.
Хэдийгээр улаан, шар, улбар шар өнгөнүүд нь ерөнхийдөө сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг, цэнхэр, ногоон мөн нил ягаан өнгөнүүд нь эсрэгээрээ байдаг бол гял цал, бараан бас гэгээлэг өнгөнүүд сэтгэл зүйн дохиог өөрчилж чаддаг байна. Цайвар цэнхэрээс ногоон өнгөрүү уусах явцад тайван бөгөөд хүйтэн мэдрэмж төрдөг бол гял цал өнгө нь ихэвчлэн далайн байдлыг санагдуулдаг. Магадгүй таны нүдэнд илүү сонирхолтой ч харагдаж магад.
Өнгө нь таны бодлоос гадна биед нөлөөлж чадна. Улаан өнгө мэдрэжийг тань хурцалж цус хөөргөх хүчтэй бол цэнхэр өнгө эсрэгээрээ амраах болно.
Хүмүүс улаан гэрэл дор суусан үедээ мөрий тавих, аз туршсан зүйл хийх нь цэнхэр гэрэлд сууснаас илүү байдаг байна. Лас Вегас яагаад улаан неон гэрлэн чимэглэлтэй байдгийн учир энэ бизээ.  
Өнгө нь гэгээлэг байх тусмаа илүү эрч хүчтэй болдог. Эрдэмтэд зарим чухал өнгийг судлах явцдаа хүмүүс байгаа орчноосоо болж сэтгэл зүй нь өөрчлөгдөж байгааг олж тогтоосон байна. Өнгө дулаан болон хүйтэн гэдгээсээ хамааран сэтгэл өдөөх, хөдөлгөх, сэтгэл гутралд автах, амгалан болгох, хоол идэх хүсэл төрүүлэх зэргээр хүнд нөлөөлж чаддаг байна.
Хэтэрхий хүйтэн цэнхэр өнгөтэй байсан ажлын өрөөг ажилчдын хүсэлтээр илүү дулаан өнгөөр буджээ. Будгийн ажил дууссаны дараа өрөөний температур өөрчлөгдөөгүй ч хүмүүс цамцаа тайлж байв.
Өнгөний зохицолыг ашиглан заримдаа үзэж буй хүмүүсээ хуурч болдог. Заримдаа үүнийгээ ажлынхаа давуу тал болгон ашиглаж ч болох юм.
Хааяа өнгөний нөлөөлөл нь өөрсдөд нь гэнэтийн зүйл болон хувирдаг. Жишээ нь: ихэнх өнгөнүүд зохицох газартаа өнгөний цахилгааны нөлөөллийг бий болгодог. Зөв зохицолдоо бусад өнгөнүүд хүсэж байгаа зүйлээс тань өөрөөр харагддаг.
Зурган дээр ижил өнгөтэй хоёр хээ байлаа гэж бодъё.. Гэхдээ дэвсгэр өнгө нь эсрэг төрлийн өнгөнүүд учир чамд энэ хоёр өөр өнгөтэй мэт санагдаж байгаа.
Хурц өнгөнүүд хоорондоо ойрхон байх үед хүний судасны цохилт нэмэгдэн таньд чичрэх мэдрэмж төрдөг. Энэ нөлөөлөлийг өнгөний ядаргаа гэж нэрлэдэг.
Гял цал нэмэлт өнгөнүүд нь анхаарал татах боловч энэ өнгө хязгаарлалттай байх ёстой. Хэрэв та нэмэлт өнгөнүүдийэ тухгүй байдлыг нь үл анзааран ашиглахыг хүсвэл цагаан, саарал, хар өнгөнүүдтэй хослуулахыг санал болгож байна.
Зураг дээр үнэхээр адил өнгөнүүд байвал зургийн дүрс маш бүдэг харагдах болно. Учир нь таны тархи нэг ёсондоо балартан өнгөнүүдийг ялгахад хүнд болж байна гэсэн үг.
Хэрэв өнгө бүрийг цагаан юмуу хар өнгөтэй хослуулвал ялгахад хялбар байх болно. Энийг толботой шил гэж нэрлэдэг бөгөөд тархи балартах шинжийг багасгах нэгэн арга юм.
 
Б. Ганзул