Сэтгэлээрээ өөрийгөө эмчил


АНУ-н Портер Хавдар судлалын төвийн доктор Карл Саймонтон ингэж ярьж байна.
Хэрвээ аль нэгэн бүлэг хүмүүс ямар нэг шалтгаанаар хорm хавдар тусвал шууд л үхдэг гэж үздэг. Мөн санаатай ч юмуу санаандгүйгээр хорт хавдраар өвчлөгсдийг нас барж байгаа байдлаар бүлгээрээ төсөөлж эхлэх юм бол тэр бүлгийнхний нас барагсдын тоо огцом өсдөг.  Тийм учраас хорт хавдрыг эмчлэхийн тулд эхлээд тэр бүлгийн гишүүдийн хорт хавдрын тухай сөрөг төсөөллийг эхлээд үгүй хийх ёстой.
Төсөөлөх чадвар хүний биед томоохон ач тус үзүүлдэг. Санаатай болон санамсаргүйгээр үргэлж өвчнийг бодож төсөөлөөд байвал өвчин тусч, харин эрүүл мэндийг үргэлж төсөөлвөл эрүүлжих болно. Хүн өвчнийг төсөөлөөд байвал бие нь стресст автана. Тэгэхэд стрессийн даавар ялгарч дархлааны системийг устгадаг. Эсрэгээр нь эрүүл энх байгаагаар төсөөлвөл мэдрэлийн пептид хэмээх даавар ялгарч дархлааг улам сайжруулдаг.
Үүнээс гадна бусдыг хайрлах, уучлах гэдэг бол өөртөө хийж буй маш том ач тус юм. “Хайртай” гэдэг үгийг өөртөө болоод бусдад үргэлж хэлж дадвал таны өвчин тусах магадлал эрс буурдаг аж. Хайрыг зөвхөн ургуулан бодоход л стресс болон вирус халдахаас хамгаалагдаж хүний дархлаа ба эдгэх чадвар нүдэнд мэдэгдэхүйц сайжирдаг. Харин уучлалт бол өөрийгөө стресс таагүй зүйлсээс сэргийлэх арга. Таны бусдад илгээсэн хариу өөрт тань эргэж ирэх болно. Сөрөг бодлоо эерэг болго. Сайн, муу бодлууд хэзээ ч зэрэг оршдоггүй юм. 
Та өөрийнхөө биеийг өөрөө удирдаж, ямар ч эмнээс илүү төсөөллийн хүчээрээ өвчнөө эдгээж чадна.
                  
                                                                                                                                                                                                                                                                                    Б.Ганзул