Худлаа ярих буруу гэж үү ?


Ихэнхи хүмүүс бодсоноосоо ч илүү худлаа ярьдаг. Тэд өөрсдийнхөө тархийг ажилдаа зарцуулдаггүй. Учир нь зүгээр л удирдагчаа дагах нь амар байдаг. Хэрвээ тэд худал хуурмагаа зөв гэж итгэвэл бусдад ч бас худлаа хэлсээр л байх болно. Ихэнхдээ тэд худлаа хэлэх буруу гэдэг. Гэхдээ тэд бүгд л худалч, улстөрчид худлаа ярьдаг, эцэг эхчүүд худлаа ярьдаг, танихгүй хүн ч худлаа ярьдаг, алдартай олны танил хүмүүс ч хүртэл худал ярьдаг. Худал ярихад үндэс угсаа, нийгмийн давхарга, хүйс хамаагүй.
Хүн бүрийн тархинд худлаа ярих буруу гэдэг итгэл үнэмшил суулгагдсан байж болох юм. Гэхдээ бодит амьдрал дээр худал хуурмаг бидний эргэн тойронд үргэлж л байдаг, бид бусадтай харьцахдаа худлаа ярьдаг. Хамгийн наад зах нь уулзахыг хүсэхгүй байгаа хүндээ завгүй гэж хэлдэг шүү дээ.
Яг үнэндээ худал хуурмаг зүйлсгүйгээр хорвоо өөрөө утгагүй болж хувирна. Бид хэдий худалч  хэдий ч хэн нэгний хэлсэн сайхан үгнүүдэд өөрийн эрхгүй татагдан өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлдэг. Хүн бүрт байдаг сонирхолтой нэгэн зан чанар байдаг нь бид итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг. Ажлын газрын бүсгүй чамайг царайлаг гэвэл чи өөрийгөө тэгэж л бодно. Харин чамайг арчаагүй юмаа гэвэл чи дотроо тэр надад атаархаж байна гэж бодно. Тиймээ та тэгэж бодно яагаад гэвэл та итгэхийг хүсээгүй болохоор тэр юм.
Тэгвэл тэдгээр худал үгсийг хэрхэн үнэ цэнэтэй болгох вэ? Худал үгийг мянга хэлвэл үнэн болдог гэдэг үг бий. Хэрвээ та сайн найзаа эсвэл хүүхдээ өөртөө итгэлтэй болгохыг хүсвэл эсвэл бусдыг аз жаргалтай болгохыг хүсвэл худлаа ч гэсэн тэдгээр үнэ цэнэтэй үгнүүдийг хэлж байх хэрэгтэй. Бид тархиндаа лимоныг төсөөлвөл арааны шүлс асгардаг шиг бусдын хэлэх чи чадна гэдэг үгийн ачаар давахгүй гэсэн даваагаа хичнээн л бол хичнээн удаа давж чадна. Яагаад гэвэл та итгэж байгаа болохоор. Ганцхан бусдад хэлэх биш өөртөө ч бас хэлэх хэрэгтэй би чаднаа гэж.
Амьдрал бол ердөө л таны тархиндаа төсөөлөх амьдралын тань хэвлэгдсэн хуулбар юм.


Ашигласан материал: www.squidoo.com
                                                                                                                   Б. Ганзул