Хятадын хөгжмийн терапи
Хөгжмийн терапи нь сэтгэлийг тайвшруулж чадах нэгэн төрлийн хүчирхэг эмчилгээ юм. хөгжим сонсох нь бүх насны хүмүүст ашиг тустай бөгөөд хөгжим сонссоноор оюун ухаан болон танин мэдэхүйн хөгжилд дэмжлэг үзүүлдэг.
Эртний хятадад хөгжмийн терапиг ашиглан сэтгэлийн өвчнийг анагаадаг байв. Орчин үед Шанхайн эмч нар эртний урлагаа дахин хөгжүүлж өвчтөнүүддээ хөгжмийн терапиг зөвлөж байна.
Хятадын эмч нар анагаах ухаандаа эртний туршлагаа эргүүлэн авчиржээ. Хятадын уламжлалт тэмдэглэлд хөгжим нь хүний таван махбодь болох элэг, зүрх, уушиг, дэлүү, бөөрөнд тохирч тэдний үйл ажиллагааг дэмждэг хэмээн тэмдэглэжээ.
Үүнээс гадна, хөгжмийн терапиг ашиглан чих шуугих өвчинд мөн гадны нөлөөллөөс шалтгаалаагүй бүрэн сонсголгүй хэлгүй хүмүүсийг эмчилдэг байна.
Чих хоолойн их эмч Доктор Ли Мин Хо хөгжмийн терапиг өөр төрлийн өвчтэй хүмүүст ашиглах боломжтой гэдгийг мөн тогтоосон байна.
Доктор Ли Мин, Юү юан эмнэлэгийн их эмч нар хөгжмийн терапиг сэтгэл зүйн таагүй нөхцөл байдалд орсон хүнд энергээр эмчлэх зорилгоор оршин тогтнох ёстой шилдэг эмчилгээнүүдийн нэг хэмээн үзжээ. Дашрамд хэлэхэд Хятадын эртний тэмдэглэлийн дагуу хөгжим сонсох нь таван цул эрхтэндээ оруулж буй томоохон хувь нэмэр гэж үздэг байжээ.
Эх сурвалж: www.arttherapyblog.com
Б. Ганзул
0 comments: