Ажил дээрээ стресстдэг үү ? Үүнийг засах 6 арга

Бодит байдал дээр зарим ажил таны сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж бүүр заримдаа ажилгүй байх нь илүү дээр мэт санагддаг уу ?. Гэвч та таагүй байдлыг мэдэрч стресст орсон үедээ өөрийгөө чөлөөлж тухайн нөхцөл байдлыг өөрчлөх арга байдаг гэдгийг санах хэрэгтэй. Ингээд ажил дээрх стрессийг тань арилгахад тус болох 6 аргыг санал болгоё.                                                                                                  

              1.Өөртөө анхаарал тавь                                                                                                              Стресстэй холбоотой асуудлууд нь бие махбодь болон сэтгэл зүйн өвчлөлийг бий болгодог. Хэдий их ажилтай байсан ч өөртөө цаг гарган дуртай зүйлсээ хий. Биеийн тамираар хичээллэх нь эрүүл мэндэд чинь сайнаар нөлөөлөхөөс гадна сэтгэлийг чинь ч мөн эмчлэх болно. Хүч тэнхээтэй байх нь зарим талаар стресст орохоос хамгаална.
              2.Хяналтандаа ав                                                                                                         Зогсоод гүнзгий амьсгаа ав энэ нь таныг бүрэн тайвшруулж чадахгүй ч хожим нь чамайг гэмших зүйл хийхээс хамгаалах болно. Таагүй нөхцөл байдалд гаргадаг сөрөг хариу үйлдлээ олж мэд тэгээд түүнийгээ зас. Ингэвэл хожим нь эвгүй үйлдэлдээ харамсаж стрессдэхгүй. Үүний дараа сөрөг уур амьсгалыг эерэг болгоход суралц. Ингэхийн тулд хошин шогийн мэдрэмжээ ашигла.
           3.Ажлаа зохицуул                                                                                                    
 Стрессийг үүсгэж байгаа эх үүсвэрийг олж тогтоогоод тэднийг хэрхэн зохицуулж болохыг олж тогтоо. Ажилтай чинь холбоотой асуудал гарсан тохиолдолд тухайн даалгаварт чинь тусалж чадах хүмүүст ханд. Хэтэрхий их ажилд дарагдсан бол бүхнийг дугаарлан бичээд  аль хялбараас нь эхэлж хий. Тулгарч буй асуудлыг шийдэх гол түлхүүр бол өөдрөг сэтгэлээр шантралгүй ажиллах юм.
           4.Талархаж сур                                                                                                                             
Заримдаа өдрийн төгсгөл ирэхэд таны ажил ид шидийн гэмээр амжилттай бүтсэн байна уу?  Хэрвээ тийм бол та тэр баяр хөөрөө ажилчидтайгаа хуваалцах хэрэгтэй тэд таны өөдрөг сэтгэлийг улам дүрэлзүүлэх болно.
           5. Сайн хүмүүсээр хүрээлүүл                                                                                
 Ажлын газрынхан тань таны сэтгэл хангалуун байдалд томоохон хувь нэмэр оруулах болно. Заримдаа чадварлаг хирнээ бухимдсан хүмүүс дунд байснаас зүгээр л хөгжилтэй хүмүүстэй байх нь илүү дээр байдаг. Гайхалтай  хамтрагчид таньд  хүндхэн ажлыг даван туулахад тань тус болно.
           6. Сайн талаас нь хар                                                                                                       
Ихэнх хүмүүсийн хувьд ажил нь тэдний чадварыг нэмэгдүүлж байвал, бусдад үнэ цэнэтэй бол эсвэл хүмүүст чухал зүйлийг өгч чадаж байвал илүү сэтгэл хангалуун байдаг. Үнэндээ бидний стресст ордог гол шалтгаан нь бодит байдлыг хэрхэн ойлгож байгаатай холбоотой юм. Тиймээс тал стакан усыг тал нь хоосон биш тал дүүрэн гэж харцгаая!
Дээрх зөвлөгөөнүүд стрессийг тань бууруулахад туслах болно. Мөн та өдөр бүрийг өөдрөгөөр даван туулахын төлөө  сэтгэл зүйчид хандахдаа битгий мартаарай.

Б. Ганзул
Эх сурвалж: www.psychcentral.com