Аз туршилт
Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү их аз туршсан зүйл хийдэг. Хэн нь илүү аз туршдаг вэ гэсэн олон судалгаанууд хийгдсэн бөгөөд эрчүүд арай илүү их аз туршдаг нь харагдсан. Эрчүүдийн аз турших гол шалтгаануудын нэг бол эмэгтэйчүүдийг өөртөө татах явдал юм.
Судлаачид энэ байдлыг судлахын тулд нэгэн ажиглалтыг хийсэн. Хөдөлгөөн ихтэй замаар эрчүүд болон эмэгтэйчүүд хэрхэн зам гарж буйг ажигласан юм. Ажиглалтаар эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү аз туршсан үйлдэл буюу машины урдуур зам хөндлөн гарах явдал их байсан. Гэхдээ энэ аз туршсан үйлдлийг эрчүүд эмэгтэй явган хүн хажууд нь явж байхад гаргах нь элбэг байсан. Эсрэг хүйсийн хүндээ өөрийн зоригтойг харуулж буйгийн илрэл юм.
Өөр ийм төрлийн олон судалгаанууд хийгдсэн байдаг. Жишээлбэл, эрчүүд скейтбордоор гулгахдаа аз туршсан үйлдэлүүдийг бүсгүйчүүд харж байхад илүү их хийж байсан. Гулгаж буй эрчүүдийн тестостероны хэмжээ их байхын хирээр тэд илүү их аз туршсан зүйл хийж байсан.
Бие махбодийн хувьд аз турших үйлдэл хийх нь гормоны тэнцвэртэй холбоотойгоор тайлбарлагдаж болно. Аз турших явдал эрчүүдийн төрөлх чанарт байдаг.
Зөвхөн эрчүүд л аз турших дуртай, энэ байдал нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалдаг гэж ойлгож болохгүй. Аз турших явдал зөвхөн эмэгтэйчүүдийг өөртөө татхын тулд гэж бас ойлговол өрөөсгөл юм. Эрчүүдэд бие махбодь болон санхүүгийн хувьд аз турших явдал их байдаг бол эмэгтэйчүүдийн нийгмийн аз турших байдал илүү давамгайлдаг.
Зам гарахдаа эрчүүдийг нэг ажиглаад үзээрэй!!!
Ашигласан материал: www.psychologytoday.com
Б.Тунгалаг
0 comments: