Давид Реймэр ба хамгийн харгис туршилт
Хамгийн харгис сэтгэл зүйн туршилтууд : Давид Реймэр /David Reimer/ 1965-2004
Энэхүү туршилт нь хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн харгис сэтгэл зүйн туршилт юм.
Давид Реймэр нь 1965 онд Реймэр гэх Канад гэр бүлд айлын ихэр хүүгийн нэг болж мэндэлжээ. Ихрүүдийн жинхэнэ нэрийг Брюс/Давид Реймэр/ болон Бриан гэдэг байжээ. Тэднийг 6 сартай байхад эцэг, эх нь тэднийг Фимосистой/ шодойн урд хэсгийг арьс бүрхэх/ хэмээн оношилон 8 сартай байхад нь тэдэнд мэс засал хийлгэхээр болжээ. 1966 оны 4-р сарын 27 Брюс-д цахилгаан хутгаар мэс засал хийж байх зуур эмч нар түүний бэлэг эрхтэнг санамсаргүйгээр шатаасны улмаас Бриан-д мэс засал хийхгүй байх шийдвэрийг гаргаж түүнийг аяндаа өсөлтийн явцад зүгээр болно гэж эмч нар хэлжээ.
Брюсд санаа зовсон эцэг, эх нь сэтгэл судлаач Жон Монэед хандаж, тэрээр түүний хүү Брюсийн хүйсийг солих санал тавьснаар эцэг эх нь удаан бодсоны эцэст зөвшөөрчээ.
Харин эцэг эх нь Монэеийн жинхэнэ зорилго болон түүний хүү Давидийг өөрийн туршилт болгоно гэж төсөөлсөнгүй. Давидийг 22 сартай байхад нь эцэг эхэд нь түүнийг хүйс солих мэс засалд оруулна гэж ятгасаар мэс засал хийжээ. Үүний дараагаар түүнийг Брэнда гэж нэрлэж эмэгтэй хүүхэд шиг өсгөж эхэлжээ. Үүний дараагаар түүнд сэтгэл зүйн талаас нь нөлөөлж, мэс заслыг улам сайн үр дүнтэй болгохын тулд 10 жил түүнийг Монэе эмч хяналтандаа байлгажээ. Энэ хугацаандаа түүнийг ажиглаж хүсэхгүй байхад нь эмэгтэй хүүхдийн зан араншинг гаргуулж, тэр ч байтугай түүнийг эмэгтэй хүүхдийн хувцас өмсүүлж, мөн гармоны гаралтай эмийг хүртэл уулгадаг байжээ. Мөн Монэе эмч түүний сексийн байрлалд гүйцэтгэх үүргийг судалхын тулд нөгөө ихэр ахтай нь янз бүрийн байрлалаар сексийн харилцаанд оруулж, байрлал болгоных нь зургыг нь авдаг байжээ. Доктор Монэе хүүхдийн сексийн туршлага нь хүйсийн адилтгалд сайнаар нөлөөлдөг гэж үздэг байжээ.
Хэдэн жилийн дараа түүний эцэг, эх төдийгүй бусдад түүний энэхүү туршилт нь Брендагийн хүйсийн өөрчлөлтөнд маш сайнаар нөлөөлж, өөрийгөө эмэгтэй гэдэг мэдрэмж нь улам өндөр болж туршилт маш амжилттай байгаа гэж хэлдэг байжээ.
Брендад үтрээтэй болох мэс засал хийсний дараагаар Монэе эмч энэ бол энэхүү туршилтын үр дүн гэжээ. Удалгүй түүний хөх нь ургаж ирхэд яг л эрэгтэй хүүхэд шиг ааш зан гаргаж, өөрийн эдэлж хэрэглэж байгаа зүйлтэйгээ зөрчилдөж эхэлснээр 14 насанд нь түүнийг эрэгтэй гэдгийг эцэг эх нь түүнд хэлжээ. Үүний дараагаар Бренда Давид болох шийдвэрийг гаргаж хоёр хөхөө авхуулах мэс засалд орж, 2 удаагийн эрхтэн суулгах мэс засалд оржээ. 1990 оны 9-р сарын 22нд тэрээр Жэйн гэх 3 хүүхэдтэй эмэгтэйтэй гэрлэсэн. 1997 онд өөрийн энэхүү түүхийн талаар Милтон хэмээх сэтгүүлчид хэлж өөрийн түүхийг олон нийтэд дэлгэжээ. Энэ хугацаанд Давид маш их сэтгэцийн цочролуудыг авсан байсан бөгөөд тэрээр шизофренитэй байсан нь батлагджээ. 2004 онд эхнэр нь салах хүсэлтэй байгаагаа хэлж 3 хоногийн дараа өөрийгөө буудаж амиа хорлосон байв.
Ашигласан эх сурвалж: www.listverse.co
en.wikipedia.org
www.isna.org
Б.Мишээл
0 comments: