Оршихуйн хоосон орон зай /Экзистенциал вакуум/

20-р зуунд энэ экзистенциал вакуум гэж нэрлээд байгаа зүйл нийтлэг ажиглагдах үзэгдэл болсон. Оршихуйн хоосон орон зай ямар шалтгаанаас үүсдэг талаар асуухад гол төлөв амьтантай харьцуулахад хүмүүст зөн билэг нь юу хийх, түүнд юу хэрэгтэйг заадаггүй, урьдын хүмүүстэй харьцуулахад өнөөгийн хүмүүс бүх талаар уламжлалаа дагаж амьдардаггүй болсноос гэж товч хариулах нь зүйтэй. Хүмүүс түүнд юу хэрэгтэй, яах ёстойг огт мэдэхгүй болсноор тэднийг юу хүлээж байгааг тодорхой сайн төсөөлөх боломжгүй болдог. Энэ бүхний дүнд хувь хүн эсвэл бусад хүмүүс юу хүсч байна, би түүнийг хүснэ (аялдан дагахуй), эсвэл бусад хүмүүст юу хэрэгтэй байна, түүнийг нь дураараа хийдэг (дарангуйлал) болж ирнэ.

Энэ 2 үндсэн үр дагаврын цаана далд байдаг гуравдахь үр дагавар болох мэдрэлийн өвөрмөц өвчнийг хараанаасаа алдахгүй байх нь чухал. Түүнийг “хүн чанараас улбаатай мэдрэлийн өвчин” гэж нэрлэдэг. Сэтгэц генийн шинж чанартай уламжлалт мэдрэлийн өвчинтэй харьцуулахад хүн чанарын мэдрэлийн зөрчил зэргээс биш үнэт зүйлсийн зөрчил болон хүн чанараа гээж байгаагаа мэдрэх явдлаас үүсэлтэй. Үүнд эн түрүүнд аль нэг мэдрэлийн гаж нөлөөллийг өөртөө агуулж байдаг оршихуйн эмзэглэл шууд хамаарна.

Поликлиникийн өвчтөн болон ажилчдаас судалгаа авахад 55% нь ямар нэг байдлаар энэ оршихуйн хоосон орон зайг мэдэрч байсан хэмээн хариулсан юм. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогсдын бараг тал хувь нь амьдралын утга учирыг олохгүй явж байгаа юм.

Экзистенциал вакуум нь юуны түрүүнд ганцаардах мэдрэмжээр илэрдэг. Өнөө цагт ганцаардлын асуудал нь хэрэгцээний асуудлаас илүү сэтгэл засалчдад бэрхшээлтэй байгаа юм. Энэ мөн л адил хурдацтай хөгжиж буй нийгэмд гарч ирж буй чөлөөт цагтай холбоотой илэрч байгаа юм.

Мөн гарч буй амиа хорлолтын шалтгааныг энэ оршихуйн хоосон орон зайгаар тайлбарлаж болох юм. Архидан согтууралт, өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэрэг зэрэг нийгэмд гарч буй сөрөг үзэгдлийн шалтгаан экзистенциал вакуумтай холбоотой байдаг.

Ашигласан материал: Франкл В. Доктор и Душа М., 1997

Б.Тунгалаг