Салалтыг таамаглах нь
Сэтгэл судлаач John M.Gottman олон жилийн туршилт, судалгааныхаа үр дүнд хосуудыг 5 минут ажиглаад л ирээдүйд салах уу үгүй юу гэдгийг 91%-ийн магадлалтай хэлж чаддаг аж. Хосуудын харилцааг ажиглан салхад ойрхон байгаа, эсвэл хэдэн жилийн дараа салах магадлалтай хосуудад дараах хэд хэдэн шинж тэмдэг ажиглагддаг гэж тэрээр үзжээ. Үүнд:
- Хатуухан эхлэл - хоорондын ямар нэгэн яриа шүүмжлэл, егөөдөл, басамжлал, үл хүндлэх байдлаах эхлэх. Муу эхэлсэн зүйл муу л төгсдөг.
- Шүүмжлэл - ямар нэгэн үйл хөдлөлийнх нь талаар гомдоллох нь шүүмлэхээс шал өөр хэрэг.
- Үл тоомсорлох - үүнд ёжлох, нүдээ эргэлдүүлэх, шоолох, нөгөө хүнээ эвгүй байдалд оруулах гэж нэрээр нь дуудах зэрэг багтана. Хамгийн муу үл тоомсорлол бол дайсагнасан байдал. Энэ дайсагнасан байдал дараах үгсээр ихэвчлэн илэрхийлэгддэг "Чи тэгээд юу хийхгээд байгаан бэ?Юу хийж чадах юм"
- Хамгаалалт - маргааны гол эзэн нөгөө хүнээ болгох гэж зүтгэн бүх бурууг түүнд тохон өөрөө буруугүй юм шиг үлдэх оролдлого.
- "Чулуун хана босгох" - хэн нэг нь юу ч хүлээж авахгүйгээр харилцахаас татгалзах. Gottman-ы үзсэнээр хана босгодог хүмүүсийн 85% нь эрчүүд байдаг. Яагаад гэвэл эрчүүдийн зүрх судасны систем стрессээс удаан ангжирдаг. Эрчүүдийн маргаанд хандах хандлага илүү дургүйцсэн, эгдүүцсэн шинжтэй байдаг. Эмэгтэйчүүд стрессдүүлсэн нөхцөл байдлын дараа өөрсдийгөө тайвшруулах илүү чадвартай. Иймдээ ч эмэгтэйчүүд дандаа асуудлыг сөхөж харин эрчүүд үүнээс зайлсхийхийг хичээдэг.
- "Үерлэх" - сэтгэлийн хөдөлгөөний "үер" гэдэг нь хосын аль аль нь нөгөө хүнийхээ вербал дайралтыг давж гарахаар хичээх явдал юм. Дайралтанд ормогц бидний зүрхний цохилт, цусны даралт ихсэж, адреналин ялгардаг. Физиологийн хувьд вербал дайралтыг бид амь насанд заналхийлсэн явдал гэж тусган авдаг.
- "Эвлэрэх оролдлого хийхгүй байх" - маргаан даамжирсаар байхад ямар ч харилцаагаа авч үлдэх оролдлого хийхгүй байх. "Хүлээ бид тайвширах хэрэгтэй байна" гэх үгсүүдийг хэлэх ч үгүй.
Энэ шинж тэмгүүд байна гэдэг заавал салалтанд хүргэнэ гэсэн үг биш.Харин ойр ойрхон, зэрэгцэн илэрвэл таны харилцаа асуудалтай байгаагийн илрэл. Сөрөг хандлага, мэдрэмжүүд аажим аажимаар эерэг мэдрэмжүүдийг устган үгүй хийдэг. Аз жаргалтай байсан харилцаа уналтанд орж шанлал болно. Сэтгэл холдож, хоюулаа юм уу аль нэг нь ганцаардаж эхлэн өөр хүнээс анхаарал халамж, дэмжлэг хайж эхлэнэ. Хоёрдогч харилцаа үүсэх нь мөхөж буй гэр бүлийн шинж тэмдэг болохоос биш мөхөлийн шалтгаан биш байдаг.
Б.Тунгалаг
Ашигласан материал: Tom Butler 50 Psychology Classics USA., 2009
0 comments: