Урлагийн терапи

Урлагийн терапи нь бүтээлч үйл ажиллагааг ашиглаж хүний бие организмийн, сэтгэл хөдлөлийн болоод оюун ухааны эрүүл мэндийг сайжруулдаг уран терапинуудын нэг юм. Бүтээлч үйл ажиллагаагаар дамжуулан хүний уран сайхны мэдрэмжийг хөгжүүлснээр өөрийн үйлдлийг зохицуулж, мэдрэмжийг ихэсгэж, стрессийг багасгах, өөрийгөө хүндлэх сэтгэлийг ихэсгэдэг. Урлагийн терапиг заримдаа бүтээлч урлагийн терапи/creative art therapy/ ч гэж нэрлэдэг. Урлагийн терапи нь урлагийн хэрэгсэл /шохой, будаг, пламастр/ гэх зэргийг ашигладаг. Урлагийн терапи нь психотерапигийн онолууд, арга техникүүдийг бүтээлч үйл ажиллагаатай холбогдсон сэтгэл судлалын салбаруудыг нэгтгэдэг. Урлагийн терапи нь ихэвчлэн бие хүний онолууд, хүний хөгжил, сэтгэл судлал, гэр бүлийн тогтолцоо болон урлагийн боловсрол дээр тулгуурладаг. Ихэнхдээ ямарч хүн урлагийн терапиг ашиглаж чаддаг. Мэргэжлийн урлагийн терапистууд/AT/ нь терапи болоод урлагаар бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Тэд сэтгэл судлал болоод хүний хөгжлийн мэргэжлээр магистр зэрэгтэй байх хэрэгтэй. AT нь нас, хүйс, шашин шүтлэг харгалзахгүйгээр бүхий л хүмүүстэй хамтран ажилладагаас гадна тэд хувь хүн, гэр бүл мөн бүлэг хамт олонтой ч хамтран ажилладаг.

                                 Эх сурвалж: en.wikipedia.org
                                      www.arttherapyblog.com         
                                                                                                                               Б.Мишээл