Цөхрөлийн оргил ба харгис туршилт


Сэтгэл судлаач Харри Харлов нь 1970-аад онд Мадисоны Висконсины их сургуульд босоо үүрний аппратыг зохион бүтээж түүнийгээ сармагчин /Rhesus monkey/ дээр туршдаг байжээ. Түүний гол зорилго нь амьтны сэтгэл гутралын клиник талаас нь судлах байжээ.
Тэрээр өөрийн зохиосон энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар эх, хүүхэд хоорондын харилцааг судласан. Үүгээрээ дамжуулан жинхэнэ хайрын талаар тайлбарлахыг хичээсэн юм.
Тэрээр дөнгөж төрсөн сармагчинг сонгон авч энэхүү торонд байрлуулж хиймлээр эхийг нь хийж  өсгөжээ. Ингэхдээ түүний хийсэн хиймэл эх нь хүйтэн салхиар, мөн хурц үзүүртэй зүйлээр түрэмгийлдэг байжээ.
1971 онд Харловийн эхнэр хорт хавдараар нас барснаас хойш тэрээр ихээр сэтгэл гутралд автсанаар энэхүү судалгааны ажилдаа илүү шамдан оржээ.
Харлов туршилтандаа хамгийн анх сармагчингийн үүрийг төмөр ханаар хүрээлэгдсэн тороор хязгаарлаж мөн сармагчинг гадагш харуулах боломжгүй болгож зөвхөн түүнийг гаднаас л хэн нэгэн ажиглах боломжтой болгожээ. Сармагчингуудийг төрснөөс хойш 30 хоногт 4 удаа, 6 сард 4 удаа, 1 жилд 4 удаа энэ үүрэндээ хийдэг байжээ.
Үүний дараагаар тэднийг олон сармагчдын дунд тавин ажиглахад тэд маш ихээр түгшсэн байдалтай байсан бөгөөд бусадтайгаа тоглохгүй, хөдөлгөөний хувьд ч удаан мөн бэлгийн чавдар муутай байгааг олж харжээ. Хоригдсон сармагчингуудыг өдөр болгон тэдний дунд тавьдаг болход хоорондоо тоглох явцдаа тэднийг дээрэлхэж байжээ. Үүнээс болж 2 энгийн сармагчин өлсөж үхсэн байна.
Харлов үүний дараагаар тусгаарлалт нь хүүхдүүд хүмүүжүүлэх аргад хэрхэн нөлөөлдгийг мэдхийн тулд өмнө нь хоригдож байсан сармагчингуудад хиймлээр үр тогтоолгожээ. Ингээд сармагчингуудыг ажиглахад хүүхдүүдээ ер хайхрахгүй, халамжлахгүй, харин ч эсэргээрээ дарангуйлах, хүчирхийлэх мөн хуруу, хөлийг нь хазах, толгойг нь газар мөргүүлж тархийг нь хагалах гэх зэрэг үзэгдлүүд гарч байжээ. Үүнээс үзэн Харлов хязгаарлалтанд байсан сармагчингууд бэлгийн чадавх буурч, асран хамгаалах чадвар муу, дарангуйлах хэв маягтай болдог байна гэдэг дүгнэлтэнд хүржээ. Тэрээр судалгааны үйл явцдаа бичихдээ “Жинхэнэ эх биш харин жинхэнэ чөтгөрийг бүтээж чадлаа” гэж бичсэн байжээ.

Ашигласан материал: http://www.listverse.com/
                                                     http://en.wikipedia.org/                          
                                                                                            
                                                                                                                                        Б.Мишээл