Гадаад төрх
Хүн гадаад дүр төрх, тэр дундаа царай зүсээрээ бусдад таалагдах эсвэл эс таалагдах том үзүүлэлт болдог. Тэгвэл илүү царайлаг хүмүүс бусдад илүү таалагддаг уу? бас царай муутай хүн бусдад таалагддаггүй юм уу? гэдгийг нийгмийн сэтгэл судлаачид судалж үзжээ. Тэд хамгийн царайлаг болон царай муутай гэж сонгогдсон эмэгтэйчүүдийн зурагнуудыг тусгай программаар дундажлаж хамгийн дундаж гэсэн царайг гаргаж авчээ. Ийнхүү тэд дундажлаж авсан болон эх хувь зурагнуудаа гетеросексуал бэлгийн чиг хандлагатай эрчүүдэд үзүүлж, хамгийн дур булаам, үзэсгэлэнтэй эмэгтэйн зургийг сонгохыг хүсчээ. Үр дүнд нь дундажлаж гаргасан зураг бусад эх зурагнуудаасаа илүү эрчүүдийн сонирхлыг татсан байна. Эндээс судлаачид хэт царай муутай, мөн хэт царайлаг царай биш харин дундаж царай илүү дур булаадаг гэж дүгнэсэн байна. Мөн үүнээс гадна хийсэн нэгэн судлагааны үр дүнд дундаж царайтай хүний царайг нялх хүүхдүүд илүү удаан ширтэж байгаа нь тогтоогджээ. Дур булаам эмэгтэйг харсан эрчүүдийн уураг тархины хүсэл таашаалын төв ажиллаж, идэвхиждэг бөгөөд энэ төв нь мөн хоол хүнс, секс, хар тамхи зэрэг цочроолуудад адилхан идэвхижидэг ажээ.
Хувьслын сэтгэл судлаачидын үзэж буйгаар эрчүүд залуухан, элсэн цаг шиг бие галбиртай эмэгтэйчүүдэд илүү татагддаг ба эмэгтэй хүний энэ байдал нь хүүхэд төрүүлэхэд хамгийн сайн зохицолтойг харуулж буй дохио байдаг байна. Харин эмэгтэйчүүд эршүүд царай болох том эрүү, булчинлаг бие зэрэгт илүү татагддаг бөгөөд эдгээр шинжүүд нь эр бэлгийн даавар болох тестостероны хэмжээ их байгааг харуулдаг юм.
Эх сурвалж
Rod Plotnik and Haig Kouyoumdjian. (2011) Introduction to Psychology. US
Орчуулсан
Л.Төрбурам
0 comments: