Орчны сэтгэл судлал
Орчны сэтгэл судлаачид орчин нь хүний зан байдалд хэрхэн нөлөөлдөгийг олж тогтоохыг эрмэлздэг юм. Holahan (1986) орчны сэтгэл судлалыг бохирдол, дуу чимээ, бөөгнөрөл, цаг агаар зэрэг хүчин зүйлсээр тодорхойлно гэжээ. Зарим сэтгэл судлаачид орчны сэтгэл судлалыг нийгмийн сэтгэл судлалын дэд салбар гэж үздэг бол нөгөө хэсэг нь судалгааны тусдаа бие даасан салбар гэж үздэг юм.
Хүний харилцааны орон зай. Бидний харилцааны хувийн орон зай нь гадны хэт их дайралтаас хамгаалж, бусадтай харилцахад таатай мэдрэмжийг төрүүлэхэд дөхөм болж стрессээс хамгаалах зохицуулалт болдог.
Hall (1966) хүний хувийн орон зайн талаар судалж түүнийгээ проксемик гэж нэрлэсэн юм. Эрдэмтэн Hall Америкчуудыг судалж дотно, хувийн, нийгмийн, олон нийтийн гэх зэрэг нийгмийн харилцаанд чухал дөрвөн төрлийн харилцааны орон зайг дүгнэн тайлбарлажээ.
Дотно орон зай нь 0-0.4 метр. Ийм ойрхон зайд та юу хийж чадах вэ ? Харааны чадвар тун бага, өөрсдийнхөө үнэрлэх, хүрэх мэдрэмжиндээ үл ялиг тулгуурладаг. Энэ орон зайд хайртай хосууд эсвэл дотно мэдрэмжийг төрүүлдэг хүмүүс харилцдаг. Бусад тохиолдолд бид хүмүүстэй ойр зайнд байхыг хүсдэггүй бөгөөд ойртсон тохиолдолд зугтаахыг эрмэлздэг.
Хувийн орон зай нь 0.4 м - 1.2 м. Ийм орон зайд хүмүүс бие биендээ хүрэх нь тун ховор (гар барихыг эс тооцвол) бөгөөд хараа, сонсгол нь чухал үүрэгтэй болж эхэлдэг. Мөн хувийн орон зайд найз нөхөдтэйгөө харилцаж хүмүүс бие биентэйгээ харилцаа үүсгэхэд хялбар боломжийг олгодог юм.
Нийгмийн орон зай нь 1.2м-3.6м. Нийгмийн албан ёсны харилцаанд ороход иймэрхүү хэмжээний орон зайг шаарддаг. Сонсгол, харааны сэрэл маш чухал үүрэгтэй болно. Иймэрхүү орон зайд ихэвчлэн бизнес яриа, уулзалт явагддаг. Жишээ нь, ажилд орохыг хүсэгч болон ажил олгогч нарын ярилцлага, төсөл, тайлангийн танилцуулга гэх мэт.
Олон нийтийн орон зай нь 3.6 м - ээс дээш. Эрдэмтэн Hall-ийн үзсэнээр 7.6 метрээс дээш зайд харилцаа үүсэх боломжгүй гэжээ. Иймэрхүү орон зайд улс төрч, жүжигчид гэх мэт хүмүүс үзэгч олон нийттэй зөвхөн нэг л аргаар харилцах боломжтой байдаг.
Судалгаануудаас үзэхэд өөр хэн нэгэтэй хэт ойр эсвэл хэт хол зайд байвал тааламжгүй мэдрэмж үүсдгийг баталжээ. Мөн соёлоос шалтгаалж хүний харилцааны орон зайн мэдрэмж янз бүр байдаг (Baxter, 1984). Мексикчүүд хэт ойрхон зайд тааламжтай байдаг бол цагаан арьст Америкчүүд хажуугийн байрлалаас, хар арьст Америкчүүд хэт холын зайнаас харилцах дуртай байдаг.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: