Интровертуудын талаар экстравертуудын мэдэх ёстой 7 зүйл (мөн эсрэгээр)
- Бидэнд ганцаараа байх цаг хэрэгтэй байдаг. Үүнийг хүндээр тусгаж авах хэрэггүй.
- Бид дуугүй сууж байна гэдэг хэн нэгнийг шүүмжилж байгаа хэрэг биш. Бид зүгээр л дуугүй сууж экстравертуудын үйл хөдлөлийг харж хөгжиж суудаг.
- Хэрвээ бид хөгжилтэй байна гэж хэлвэл жинхнээсээ хөгжилтэй байна гэсэн үг. Хэдий та нарт тэгж харагдахгүй байгаа ч гэсэн.
- Хэрэв бид үдэшлэгээс эрт яваад өгвөл ядарсны шинж. Дургүйдээ, таалагдахгүй байгаадаа биш. Олон хүмүүстэй харьцахад биднээс их хүч шаарддаг.
- Биднийг яриулахыг хүсч байгаа бол бидэнд хугацаа өг. Бусдаас давж ярихын тулд бид тэмцдэггүй. Боломж олгохгүй бол дуугаа хураан суудаг.
- Бид ганцаардмал биш. Бид шилэмтгий. Биднийг байгаагаар минь хүлээн авдаг хүмүүст бид үнэнч байж чаддаг.
- Юу ч биш гэхдээ утас.
Экстраверт найзынхаа талаар интровертуудын мэдэх ёстой 7 зүйл:
- Интровертуудын талаар тайлбарлаж өгөхөөс нааш экстравертууд тэднийг ойлгохгүй.
- Экстравертууд таныг задлаж, чөлөөтэй байлгах гэсэн оролдлого нь таныг залхаах гэсэн ямар ч санаагүй байдаг.
- Экстравертууд маш их ярьдаг. Гэхдээ тоо чанарт саад учруулахгүй. Хэрэв тэдний яриаг тэвчээртэй сонсох юм бол сайн, хэрэгтэй зүйлс олон байдаг.
- Экстравертууд бидэнд танихгүй хүнтэй нөхөрсөгөөр яриа өрнүүлэх, хэнтэй ч яриа нийлдэг байх чадварт сургаж чадна. Энэ хэрэгтэй чадвар шүү.
- Тэд хүний бодлыг уншихдаа маруухан. Ямар нэгэн битүү санааг барьж авахдаа муу. Хэлэх гэснээ тэдэнд шууд хэл.
- Үдэшлэг дээр тэд чиргүүлтэй машин л гэсэн үг. Таныг чирээд явж чадна. Гэхдээ өөрөө өөрийгөө жолоодох ёстой.
- Интроверт шиг экстравертууд дотроо олон янз байдаг. Экстравертууд ч гэсэн хааяа чимээгүй болдог.
Ашигласан материал: www.psychologytoday.com
Б.Тунгалаг
0 comments: