Салалтыг давах 10 зөвлөгөө



Зарим үед хичнээн хичээгээд ч үргэлжлүүлэх боломжгүй харилцаа гэж байдаг. Салалт хэдий хэцүү зүйл ч гэсэн ганцаараа байхаас айн хоосон, сэтгэл зовоосон харилцаанд хорогдсоноос илүү дээр сонголт. Энэ хэцүү үеийг даван туулахад туслах хэдэн зөвлөгөөг санал болгоё. 
  1. Хандлагаа зас. "Single" гэдэг муухай үг биш шүү дээ. Өөрийн шинэ статусаа тэмдэглэж, аливааг ганцаараа хийж, ертөнцийг харах өнцгөө ялихгүй өөрчлөөд үз.
  2. Хувийн тэмдэглэл хөтлө. Ганцаар байхын давуу талыг бич. Юу хийхийг хүсч байна түүнийхээ жагсаалтыг гаргаад эхнээс нь хий.
  3. Маш том чухал өөрчлөлтүүдийг бүү хий. Ажлаасаа гарах юм уу гэрээсээ нүүх гэх мэт өөрчлөлтийг бүү хий. Таны зүрхийг эдгээхгүй. Үүний оронд хаа нэг тийшээ аялалд яв.
  4. Бүү тусгаарлагд. Таныг гэсэн хүмүүстэй хамт цагийг өнгрөө. Хэн нэгэн таныг халамжилж байгааг мэдрэх нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Заримдаа ганцаар байж болох ч ганцаардлыг найзаа бүү болго.     
  5. Туршилтын болзоо хий. Энэ жинхэнэ болзоо биш шүү. Зүгээр л хөгжилтэй байхыг хичээ. Тэр хүндээ цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд гэдгээ хэл. 
  6. Түүнийг санагдуулах зүйлсийг хураа. Харагдахуйц дурсамжууд өнгөрснийг сэдрээж улам л хүнд болгоно. Дурсгалын бэлэг, зурагнуудаа далд хий. Сэтгэл санаагаа зассаны дараа буцаад гарган ирж харж болно.  
  7. Үл тоомсорлох нь заримдаа хамгаалалт гэдгийг сана. Хэрэв та салалт нь хамгийн зөв шийдвэр байсан гэдгийг хүлээн зөвшөөрч чадаж байвал энэ нь сайн хэрэг. 
  8. Хуучин найз бүсгүй/залуугаа бүү мөрд. Чухал хэрэггүй бол түүн рүү бүү залга. Найзуудаасаа түүнийг ямар байгаа юу хийж байгааг бүү асуу. Очих дуртай газар руугаа бүү оч. Мессежүүдийг нь устга.
  9. Олон нийттэй харьц. Янз бүрийн бүлэг, дугуйланд хамрагд. Хүмүүстэй харилцаж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор урагш алхах хэтийн төлвөө олж авна. 
  10. Шууд шинэ холбоо бүү үүсгэ.  Алдаанаасаа ухаарч, шинэ харилцаанд бэлэн болтлоо өөртөө хэдэн сарыг олгох хэрэгтэй. 
Гуниглал, шанлал хэцүү зүйл хэдий ч үүнийг даван гарсаны дараа та өөрийн дотоод хүчийг илүү ихээр мэдэрнэ. Өөрт нуугдсан хүч чадлыг илрүүлж байгаа мэт мэдрэх болно. Салалт нь сэтгэл гутралыг үүсгэдэг. Хэрэв хэдэн долоо хоногоор уйлж орноосоо босохгүй байвал мэргэжлийн хүнд хандахыг зөвлөе.

Ашигласан материал: www.psychologytoday.com

Б. Тунгалаг