Улс төрийн сурталчилгаа
Та улс төрийн сурталчилгаанаас залхаж байна уу ? АНУ-ын сонгуульд ашиглагдаж буй инээж буй хүүхэд, намирсан далбаатай эерэг сурталчилгаа, Эсрэг тэсрэг дүрст бүхий зургуудтай сөрөг сурталчилгааг та анзаарав уу ? Энэ бүгд бидний толгойг эргүүлж байгаа хэрэг. Ерөнхийлөгчийн, конгрессийн, мужийн захирагчийн сонгуулын компанит ажиллагаанд зөвхөн телевизийн сурталчилгаанд 3 тэрбум гаруй долларын төсөв батлагдсан байна. Энэ зардал бол түүхэндээ байгаагүй дээд хэмжээ юм.
Та магадгүй ийм их мөнгөөр медиа агуулгыг зохиодог зөвлөгчид юу хийдэг эсэхийг мэдэхгүй эргэлзэж байж магадгүй юм. Гэхдээ сэтгэл судлаачид болон нийгмийн ухааны бусад эрдэмтэд тухайн медиагийн агуулгад байх дүрс, сэтгэл хөдлөл зэргийг судалж сонгогчдод сэтгэгдэл төрүүлж, санал өгөхөд нь нөлөөлөх судалгааны ажлыг хийдэг.
"Сонгуулын компанит ажилд зөвлөгч хийдэг хүмүүс туршлагатай байхаас гадна сэтгэл судлал болон улс төрийн шинжлэх ухаанд анхаарлаа хандуулдаг бол тухайн ажилтан мэдлэгт суурилсан зөн совинтой болно гэсэн үг. Гэвч иймэрхүү хүмүүс тун цөөн ажээ." Мичиганы Их Сургуулийн Профессор, улс төрийн сэтгэл судлаач Ph. D Ted Brader
Сөрөг сурталчилгаа давуу талтай. 2005 онд хэвлэгдсэн "Улс төрийн шинжлэх ухааны Америкын сэтгүүл"-д нэгэн судалгааны талаар нийтлэгджээ. Тэрхүү судалгааг Brader ба түүний хамтрагчид удирдан явуулсан бөгөөд хүмүүс мэдээний нэвтрүүлгээр гарч байсан мэдээнүүдийн айдсыг мэдрүүлсэн заналхийлсэн аятай, хүчирхийлэл, архидалттай дүр зургийг агуулсан мэдээний фактуудыг түлхүү санаж, тэр талаар илүү ихийг мэдэхийг хичээж байсныг олж тогтоосон юм. Харин хэмнэл ихтэй хөгжим, намирсан далбаа, инээж буй хүүхдүүдтэй урам зоригийн мэдрэмж төрүүлэх сурталчилгаа нь нэр дэвшигчдийн тухай илүү ихийг мэдэх сонирхлыг бууруулсан.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны нэгэн хэвлэлийн хурал дээр Pizzaro ба түүний хамтрагчид өөрсдийгөө судалгаагаа танилцуулжээ. Тэд оюутнуудын улс төрийн хандлагыг судлахаар тэднийг санамсаргүй түүврээр сонгож хоёр бүлэгт хуваасан байна. Нэгдүгээр бүлгийн оюутнууд гараа угаахад нь хажууд нь "ГАРАА УГАА" гэсэн уриалга, анхааруулгын дүрс бүхий зүйлсийн хажууд байсан оюутнууд нөгөө анхааруулгын хажууд байгаагүй оюутнуудаас илүү ихээр консерватив хандлагыг гаргаж байсан гэнэ. Мөн оюутнуудад хоёр төрлийн өрөөг танилцуулахад эхний өрөө бол маш хор хөнөөлтэй, муухай үнэртэй гэсэн бол нөгөө өрөөг нь энгийн үнэртэй гэжээ. Тэгтэл оюутнууд эхний өрөөг дүүргэх хандлагатай байсан юм.
Улмаар сонгуулын сурталчилгаанд сэтгэл судлаач нар үүрэг их хэдий ч тэднийг бүрэн гүйцэт үйл ажиллагаандаа оролцуулж чадахгүй байна. Мөн сонгуулын сурталчилгаа нь зарим талаараа сөрөг утга агуулгатай байвал сонгогчдыг татаж чаддаг байна.
Эх сурвалж: www.APA.org
Л. Энхтүшиг
0 comments: