Сэтгэл судлалын түүхэн дэх 10 аймшигтай туршилт
Сэтгэл судлал залуу шинжлэх ухаан боловч энэхүү салбар нь бий болсоноосоо хойш өөсдийгөө болон дэлхий ертөнцтэй харьцах бидний үйлдлийг ойлгоход ихээхэн тусалсан билээ. Их олон сэтгэл судлаачид зөв бөгөөд ёс суртахуунтай, судлаачид болон сэтгэл засалчдын хүлээн зөвшөөрөгдсөн туршилтуудыг хийсээр ирсэн. Харамсалтай нь үр дүн нь аймшигтай муугаар төгссөн туршилтууд ч мөн байдаг билээ. Ингээд сэтгэл судлал дахь 10 буруу туршилтыг танилцуулж байна.
10. Станфорд шоронгийн туршилт
1971 онд нийгмийн сэтгэл судлаач Philip Zimbardo нийгмийн дүр хүнд хэрхэн нөлөөлдөгийг судлах зорилготой коллежийн эрэгтэй оюутнуудыг хоёр долоо хоногийн хугацаатай шоронд байршуулж туршилт явуулсан байна. Уг туршилтанд нэг хэсэг нь хоригдол болж нөгөө хэсэг нь байцаагчийн дүрд тогложээ. Хэдийгээр түүний туршилтын сэдэв нь тодорхой байсан бөгөөд Zimbardo дүрээ мэдлэгээс нь хамааралгүйгээр томилсон ч хоригдолууд өөрсдийн дүрээс гарахыг оролдож эхлэв. Эцэс нь туршилтын үр дүн төвөгтэй болж ирсэн. Коллежийн оюутнууд харгис хамгаалагч эсвэл ноён нуруугүй \сэтгэл түгшээсэн\ хоригдолууд гээд туршилтын дүрдээ хэт орж хоригдлууд стресст орж хамгаалагчид садист болж байсан байна. Энэ байдал цаашид улам хүндэрч зургаа дахь өдөр туршилтыг зогсоохоос өөр аргагүй болсон байна.
9.Мангасын сургалт
1939 онд 22 ээрэх өвчтэй өнчин хүүхдүүдийг хамруулсан туршилт явуулжээ. Хүүхдүүдийг хоёр бүлэг болгон хувааж нэг бүлэгт нь тэднийг чөлөөтэй ярьж сургах программ бүхий хичээлийг эерэг аргаар буюу магтах замаар терафи хийсэн бол нөгөө бүлэгт хүүхдүүдийг алдах үл ялиг алдаа гаргах бүрт шийтгэх замаар хичээл заасан байна. Үр дүнд нь сөрөг хариу үйлдэл амсч байсан хүүхдүүдийн сэтгэхүйн эрүүл мэндэд муу нөлөө үзүүлжээ. Энэхүү зургаан сарын турш явагдсан туршилтанд орсон хүүхдүүд бүр хожим ил гарч тэдэнд сэтгэхүйн хортой туршилтанд орсоных нь нөхөн төлбөр болгон $925,000 олгосон байна.
8. MK-ULTRA
50аас 60 аад оны үед MK ULTRA нэрийн дор CIA оюун ухаанд болон сэтгэл зүйд ёс зүйгүй туршилтыг хийсэн. Theodore Kaczynski сэтгэхүйн тогворгүй байдалдаа хөрөнгө оруулах CIA-н туршилтууд дахь тестийг мэдээлсэн. Уг төсөлд олон төрлийн мансууруулах бодис хэрэглэн оюун ухаанд нөлөөлж тархины үйл ажиллагааг өөрчлөх олон аргуудын тухай маш олон баримт хэвлэгдэж байжээ. Туршилтанд тагнуулын ажилтан цэргийн албан хаагч, эмч нар зарим нэг засгийн газрын төлөөлөгчид, биеэ үнэлэгчид оюуны хомсдолтой өвчтөнгүүд хамрагдаж тэдэнд LSD хэмээх мансууруулах бодисыг өгч хариу үйлдэлийг судлах зорилготой байв. 1973 онд тагнуулын төв товчооны дарг уг төсөлтэй холбоотой бичиг баримтуудыг устгахыг тушааснаар маш олон материалууд үгүй болж олон асуултууд нууц хэвээр үлдсэн юм.
7. Elephant on LSD
1962 онд Warren Thomas Оклахома хот дахь амьтны хүрээлэнгийн захирал хийдэг байв. Тэрээр Tusko нэртэй заанд LSD-г хүний дозоор тарьсан байна. Хар тамхи тарьсанаар заанд “musth” \ илүү түрэмгий болж, эр зааны үржлийн гормон хэвийн түвшинөөс ихсэх үе\-г үүсгэнэ гэж төлөвлөж байв. Гэвч заан ухаан алдаж таталт өгсөний дараагаар шууд үхсэн явдал нь Thomas-г томоохон асуудалд оруулсан байна.
6. Милграм-н туршилт
Стэнли Милграм 1963 онд геноцид\нацизм хүмүүсийг олноор нь хоморголон устгадаг харгис үзэл\-д оролцсон Германы хүмүүсийн тухай зарим онцгой таамаглал бүхий туршилтыг явуулсан. Нэр хүнд бүхий хүчирхэг удирдагчийн нөлөөнд хүмүүс юу тушаасныг нь биелүүлдэг. Учир нь хариуцлагыг нь дарга нар үүрдэг билээ. Милграм туршилтандаа энгийн хүмүүсийг тогтой сандалд суулгаж асуултанд буруу хариулсан тохиолдолд тогоор цохиж байв. Гэхдээ тэдгээр хүмүүс нь нь жүжигчид бөгөөд тог нь мөн хуурмаг зүйл харин оролцогчид энэ тухай огтхон ч мэдэхгүй байгаа юм. Энэ туршилтын аймшигтай зүйл нь оролцогчид туршигчийн өгсөн даалгаварыг үг дуугүй гүйцэтгэхдээ тогонд цохиулж буй хүний зовлон, өршөөл эрж буйг үл харгалзаж байсан явдал юм. Тэд зүгээр л тушаал биелүүлсэн.
5. Tony LaMadrid
Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эмчлэх эмчилгээний программ Калифорнын их сургуульд 1983 онд эхэлсэн байна. Энэ сургалт нь сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эмчлэх илүү үр дүнтэй аргыг гаргаж авах зорилготой байсан ч оролцогчидын 90%-ийнх нь өвчин дахин сэдэрч байсан байна. Өвчтөнүүдийн нэг болох Tony LaMadrid эхний сургалтанд суусанаас зургаан жилийн дараа дээврээс үсэрч амиа хорлосон байна.
4. Цөхрөлийн нүх
Сэтгэл зүйч Харри Харлов хайрын талаарх ерөнхий төсөөлллийг бий болгохын тулд 1970аад оны үед сармагчин дээр туршилт хийжээ. Энэхүү туршилт нь бяцхан сармагчингуудыг эхээс нь салгаж төмөр ээжүүдэд өгдөг байсан бөгөөд түүний нэг нь зөөлөн даавуугаар хийгдэж нөгөө нь төмөр утсаар бүтсэн юм. Гэвч зөөлөн даавуугаар хийсэн ээж нь бяцхан сармагчингуудад хоол өгддөггүй байлаа. Түүний туршилтын явцад хоёр ч тохиолдолд сармагчингууд галзуурч мөн өлсөж үхсэн байна. Гэвч Харлов багийнханыхаа үгийг үл тоож туршилтаа үргэлжлүүлжээ.
3. Гурав дахь давалгаа
1967 онд Милграммын туршилттай нилээд төстэй туршилтыг явуулсан. Ахлах сургуулийн сурагчидыг туршилтанд оролцуулж тэдний дунд нэр хүндийн жагсаалтыг бий болгосон байна. Сурагчидын суралцах хүсэл нэмэгдэж, нэр хүндийн самбарт бичигдэхийг хорсолтойгоор хүсэх болсон байна. Гэсэн хэдий ч хүүхдүүдийн зан ааш цаашид аймшигтай хувирч өөрчлөгдөв. Туршилт явагдсанаас 4 хоногийн дараа хяналтаас гарсан тул зогсоосон байна.
2.Бэлгийн чиг хандлагыг өөрчлөх сэтгэл засал
1960аад онд ижил хүйстэнээ сонирхох явдалыг сэтгэцийн эмгэг мэтээр хүлээн авдаг байсан төдийгүй цуврал эмчилгээ хийдэг байв. Тэр эмчилгээнд нь ижил хүйстэнд бэлгийн таашаал төрүүлэх зураг үзүүлэнгээ тогоор цохиж мөн бөөлжүүлэх тариа хийж байжээ. Эмчилгээ нь өвчтөнд сэтгэцийн гүн гүнзгий аюул учруулж түүгээр барахгүй нэг өвчтөн комд орсоны дараагаар үхсэн байна.
1. David Reimer 1966 онд 8 сартай David Reimer фимосис буюу шодойн урд хэсгийн арьс бүрхэх өвчтэй хэмээн оношлогдож хагалгаанд орохоор болсон байна. Эмч нар хагалгааны үеэр хүүгийн шодойг санамсаргүй шатаасны улмаар мэс заслыг цуцалжээ. Сэтгэл зүйч John Money хүүгийн хүйсийг өөрчлөхийг санал болгоход эцэг эх нь зөвшөөрсөн байна. Гэвч эцэг эх нь сэтгэл зүйч өөрийн “хүйс удамшдаггүй” хэмээх туршилтандаа хүүг нууцаар оролцуулж байгааг мэдсэнгүй. David-н нэрийг Brenda болгож мэс заслын аргаар үтрээ суулгажээ.Brenda хүүхэд насандаа яг л хүү шиг жүжиглэдэг байсан ба гэр бүл нь түүнийг 14 насанд нь үнэнийг хэлжээ. Ингээд түүний хүйсийг дахин солихоор шийдсэн байна. Үүнийг мэдсэн хүү 38 насандаа амиа хорложээ.

Эх сурвалж: www.brainz.org
Б.Ганзул
0 comments: