Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх 15 алхам
Заримдаа өөртөө итгэлтэй байх нь хүссэн зүйлдээ хүрэх эхний алхам мэт санагддаг. “Чиний хийх ёстой зүйл бол өөртөө итгэх” гэж хүн болгон л хэлдэг. Хэлж байгаа шиг амархан биш гэдгийг хүн болгон мэддэг. “Өөртөө итгэх итгэл”-ийг толь бичигт өөрийн авьяас, ур чадвар, үзэл бодолдоо итгэх явдал гэж тодорхойлсон байдаг. Энэ бол хэд хэдэн жижиг алхамуудаас бүрдсэн үйл явц, хэрэв энэ алхамуудыг хамтад нь хэрэгжүүлвэл маш их үр нөлөө үзүүлнэ.
Зөвлөгөө: Нэг шөнийн дотор өөртөө маш их итгэлтэй болчихно гэж бүү сана. Гэхдээ үүнд хүрэх 15 жижиг алхамуудыг толилуулж байна:
- Дараагийн удаа болзоонд явахдаа орох ресторан эсвэл үзэх киног та өөрөө сонго. Болзоот залуу/бүсгүйдээ сонголт хийх боломж өгөхгүй өөрөө сонголтыг хий.
- Өөрийн тань талаар ямар нэг сөрөг бодол орж ирвэл, эргүүлээд 4 эерэг зүйлийг бод – түүнийг тэмдэглэ. Сөрөг: “Оройн зоог дээр тэнэг үйлдэл хийсэндээ итгэж ч чадахгүй байна.” Эерэг: “Гэхдээ би тэр нөхцөлийг сайн давж гарсан шүү.”
- Олон хүн цугласан ресторанд угаалгын өрөө орох гэж олны өмнүүр алх. Толгойгоо дээш өргөж, та тэр газрын эзэн мэт алх.
- Ярилцлага эсвэл илтгэл тавихдаа “хэтрүүлж” бэлд. Толины урд, найз, эсвэл гэр бүлийн гишүүнийхээ өмнө дасгал хий. Утсан дээрээ өөрийнхөө дуу хоолойг бичиж авч байгаад сонс. Та ямар сонсогдож байна? Хүүрнэсэн өгүүлбэрийн төгсгөлд хоолойн өнгөө өргөх хэрэггүй. Сул уг хэрэглэж буйгаа анзаар.
- Дэлгүүрийн худалдагчтай яриа өрнүүл. Үүнийг бүр хэрэг болгож долоо хоногт хамгийн багадаа хоёр удаа хий.
- Хэн нэгэн таныг нас, хүйс, арьс өнгөөр гадуурхаж; ялгаварлан гадуурхсан үг хэлбэл тайван, тодоор “Юу гэж хэлэх гэсэн юм?” гэж асуу. Битгий марга, сэдвийг нээлттэйгээр хэлэлц.
- Хийж байгаагүй зүйлсийг хий. Малгай өмсдөггүй бол...малгай худалдаж ав. Ихэвчлэн хар хувцас өмсдөг бол цэнхэр эсвэл ягаан өнгийг сонго. Үдэшлэгт дургүй бол яадаг ч байсан нэгэнд нь яваад үз. Юу болохыг та мэдэхгүй шүү дээ. Юу ч болохгүй бол, яавал л гэж? Оролдож үзсэний төлөө өөртөө оноо өг.
- Бүгдийг чадна гэдэгт итгэ. Юм оёж чадахгүй гэж бодож байна уу? Оролдоод үз. Өөрийгөө эвсэлгүй гэж боддог уу? Бүжгийн дугуйланд яв. Хийж буй шинэ зүйл болгон чинь таны “комфорт зон”-оос гадуур гэдгийг сана. Аливаа зүйлийг сайн хийдэг болтолоо тэр зүйлстэй зууралд. Чадахгүй гэж бодож байсан зүйлээ гаргуунд хийдэг болох шиг сэтгэл ханамж байхгүй.
- Өөрөө өөртэйгөө болз. Шинэ ресторан эсвэл хуучны дуртай ресторан руугаа ор. Өөртөө оройн зоог авч өг. Эсвэл ганцаараа амралтын өдрөөр хаа нэг тийшээ өмнө явж байгаагүй газар руугаа яв.
- Ээж (эгч, гэрлэсэн найзууд) – дээ хэзээ гэрлэх гэж байна гэж асуухаа боль гэж хэл. Хариулмааргүй зүйлдээ заавал хариулт өгөх албагүй. Өмнөх үеийнхний болзооны зөвлөгөө одоо зөв биш байж болно. Цаг хугацааа өөрчлөгдөж байна, гэхдээ хүн болгон энийг мэдэрдэггүй.
- Аймшиггүй зоригтой бай. “Онц сонирхолтой” зүйлийг туршиж үз, бие махбодийн хүч шаардсан. Онгоцноос шүхрээр буух, усан доогуур шумбах ямар вэ, төсөөлдөө? Яагаад болохгүй гэж? Бусад хүмүүс хийгээд байхад та яагаад чадахгүй гэж.
- Дасгал, дасгал, дасгал. Явган аялах, сэлэх, дугуй унах, шинэ гүйлтийн замыг туршаад үз. Өдөр тутмын хэмнэлээ боломжтой бол олон төрөл болго.
- Ажил дээрээ, хамт олныхоо төлөө хийсэн ажлаараа онгир. Бид өөрсдийнхөө оруулсан хувь нэмрээ хэлэх үү болих уу гэж их эргэлздэг, учир нь хүмүүс түрэмгий эсвэл хувиа хичээсэн гэж бодохвий гэдгээс айдаг. Энэ бол утгагүй: Өөрийгөө анхаарлын голд тавь. Хэрэв төсөлд алдаа гарвал, өөртөө бүх бурууг өгөх гээд хэрэггүй.
- Та найз залуу/бүсгүйтэйгээ хамт телевизийн нэвтрүүлэг үздэг үү? Өөрийнхөө дуртай нэвтрүүлэгийг хамт үзье гэж санал болго (хэдий найз залуу/бүсгүй тань тэр нэвтрүүлэгт дургүй ч). Түүний дуртай нэвтрүүлэгийг та олон удаа үг дуугүй хамт сууж үзсэн л байх.
- Залхуурахаас татгалз. Гэртээ ч тэр ажил дээрээ ч тэр. Залхуурал бол “өөрийгөө хангалтгүй гэж бодох” түгшүүрээс бий болдог. Хийх ёстой зүйлээ бичээд, хийж эхэл.
Б. Тунгалаг
Thank you for sharing your wisdom through your blog. Also check the deschutes county court calendar
ReplyDelete