Шинэхэн төгсөгчдийн хямрал
Одоо чи эрх чөлөөтэй - Гэхдээ ажилгүй
Баяр хүргэе, одоо чи их сургуулиа төгсөж “том” хүн боллоо. Ямар ч шалгалт, ямар ч хичээл, ямар ч ном дэвтэр үүрч явах шаардлагагүй боллоо. Найз нөхөд гэр бүлийнхэн, дотны хүмүүстэйгээ төгсөлтийн баяраа нижгэр тэмдэглэж, бүхний оргилд гарчихсан мэт мэдрэмж төрөөд л үлгэрийн мэт сайхан байсан биз дээ.
Гэхдээ бодит амьдрал дээр тийм биш. Ихэнх төгсөгчид төгсөлтийн дараа ажлын байрны талаар ямар нэг төлөвлөгөө зорилго байдаггүйгээс болж сэтгэлзүйн цочирдолд орж, сэтгэлээр хямрах тохиолдол бий. Яг энэ үед л өөрөөр хэлбэл ажил хайж байх энэ хугацаандаа л чи өөрийгөө олж, ганцаараа биш энэ бүхнийг даван туулна гэсэн эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Магадгүй чиний ажилгүй байх хугацаа чинь уртсах тусам чиний өдөр тутмын амьдралд хүртэл сөрөг өөрчлөлтүүд гарч эхэлдэг.


Депрессийн шинж тэмдгүүд ихэвчлэн нойрны эмгэг болон хоолны дуршил өөрчлөгдөх зэргээр илэрдэг. Хэрвээ төгссөний дараах хямрал, ажилгүйдэл таныг ямар нэг байдлаар бухимдуулж таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч эхэлж байгаа бол энэ байдлаас гарах арга замыг эрэлхийлж шийдэлд хүрэх нь хамгийн чухал юм.
Сэтгэл зүйч Т.Миллерийн шинэ төгссөн төгсөгчид буюу шинэхэн боловсон хүчнүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөөг хүргэж байна.
Яагаад энэ бүхэн бий болсон бэ?

Хийсвэр төсөөлөл. Их сургуульд суралцаж буй хугацаанд таны эцэг эх, багш нар таны давуу талуудыг ойлгуулж авьяас чадварыг тань ойлгуулж байх зүйтэй юм. Гэвч бодит байдал дээр залуучууд хөдөлмөрийн зах зээлийн талаар болоод уг ажлыг хйигээд хэрхэн амжилтанд хүрэх талаар маш хийсвэр төсөөлөлтэй байдаг. Тийм ч учраас төгсөлтийн дараах депрессийн зарим шалтгаанууд үүнээс үүдэлтэй. Өөрийнх нь төсөөлж байснаас бодит нөхцөл байдал өөр байсанд сэтгэлээр унаж шантарч эхэлдэг. Мэдээж чи 4.0 голчтой, цөөнгүй газар дадлага хийж байсан туршлагатай лидершип оюутан байсан ч мөрөөдлийнхөө ажлыг бий болгож, мөн сэтгэл ханамжтай байж чадна гэсэн баталгаа биш юм. Зарим хүмүүст энэ байдлыг ойлгож хүлээж авахад хэцүү байдаг.
Санхүүгийн стресс. Мэдээж шинэ төгсөгчдийн сэтгэлээр унах гол шалтгаануудын нэг бол санхүүгийн хүндрэл юм. Бүтэн 4 жил их сургуульд эцэг эхийн мөнгөөр сурч, тэдний мөнгөөр хоолллож, хувцаслаж байсан бол одоо бол та их сургуулийн оюутан биш амьдрал гэдэг далайд хөл тавьсан “дарвуулт завь”. Сайн ажлын байр олж хангалттай хэмжээний цалин авч “дарвуулт завь”-аа далайн шуурганд өртүүлэхгүй байх ёстой гэдэг айдас, нөгөө талаар дарамт төгсөгчдөд бий болдог. Иймээс л тэд энэ байдалтай нүүр тулаад ирэх үес зарим нь шантарч, стресстэх нь бий.
Гэр бүлийн нөлөө. Эцэг эх тань төгсөлтийн баяраар хүүгээрээ, охиноороо ямар их бахархаж байсан билээ. Гэвч хоёрхон сарын дараагаас ажлын анкет бөглөсөж, ажилд авагчдын өмнө бөхөлзсөөр байвал тэдний бахархал болж байсан хүүхдийн тэр байр суурь, тэр мэдрэмж хэрхэх бол ? Энэ л үед хэдэн сарын өмнөөс үглэж байсан аав ээжийн ажлын байрны талаарх зөвлөгөө үгсүүд чамд маш тод санагдах болно. Хэдий гэрийнхэн чинь чамайг гээд гаднаа ил гаргаж хэлдэггүй ч тэдний хүлээлгэж буй тэр итгэл найдварыг алдаж байна гэдэг айдас депрессийн бас нэг шалтгаан болдог.
Тэгвэл одоо яах вэ? Энэ байдлаас хэрхэн гарах вэ?
Хэрвээ та ажилгүйдлийн үеийн депресст өртсөн бол, төгсөлтийн дараах хямралд орсон бол үүнээс гарах арга замууд цөөнгүй бий. Өөрт тохирох арга замаа л зөв сонгож чадвал энэ бүхэн түр зуурын төдий юм.
Өөрийн чадварт төвлөр. Хүмүүс ажил дээр гараад л шууд сайн ажиллана гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Бүх ажилд хийж чадахгүй, мэдэхгүй зүйл заавал гарч ирдэг. Энэ бүхнийг чи өөрийнхөө чадвар дээр суурилж шийдэж чаддаг байх нь чухал. Үүссэн асуудлаас зугтаж биш, түүнээс гарах арга замыг өөрийн олж авсан чадварууд дундаасаа хайх нь зөв юм.
Гэр бүлтэйгээ харилц. Гэр бүлийнхэнтэйгээ илэн далангүй ярилцаж, ажил хайж байгаа талаараа болон яагаад зарим ажил өөрт чинь тохирохгүй байгаа вэ гэдгийг ярилцаж сайн ойлгуулдаг байх нь чухал. Эцэг эхчүүд гэдэг бусад хүмүүсээс илүү үр хүүхдээ хамгийн сайн ойлгож дэмждэг найз нөхөр нь гэсэн үг. Тиймээс өөрийн хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилго, ажлын төлөвлөгөө, өөрийн ур чадварын талаар хүртэл нээлттэй ярилцаж, тэднээс зөвлөгөө ч авч болох юм. Ийм дотно халуун дулаан байдлыг үүсгэснээр гэр бүлийн “бахархал” гэдэг айдас чинь ч давхар дарагдах болно.
Л. Сарангэрэл
Thank you for being a reliable source of information. Also check the anne arundel courthouse
ReplyDelete