Номоор сэтгэл гутралыг эмчилдэг болжээ
Энэ дэлхийд 30 секунд тутамд нэг ном хэвлэгдэн гардаг гэжээ. Хэрэв тийм бол цагийн хамгийн бага нэгжийн хэмжигч зүү өдөрт 86,400 секунд урагш хөдөлдөг гэж үзвэл ердөө ганц өдөр 2800 гаруй ном хэвлэлтээс гардаг гэж тооцож болох юм. Магадгүй хэдэн арван мянгаар ч хэвлэгддэг байж мэднэ.
Библиотерапист (Ном зүйн сэтгэл засалч) гэдэг мэргэжил бидэнд төдийлөн танил биш хэдий ч европ хийгээд ялангуяа Их Британы сургуулиуд сурагч хүүхдүүддээ Библиотерапи чиглэлийн үйлчилгээ их үзүүлдэг юм. Хүн аливаа асуудлыг шийдэхдээ заавал хэн нэгнээс тусламж гуйх шаардлагагүй, зарим нь сэтгэлзүйч, эмч, багш нартаа хандаж асуудлаа шийддэг бол дотогшоо чиглэсэн, дуугүй, ганцаараа байх дуртай хүмүүс бусдаас тусламж эрэх нь тун цөөн байдаг. Гэхдээ ийм тохиолдолд тэд библиотерапист мэргэжилтэнд хандсанаар тэрбээр асуудлаа шийдэхийн тулд ямар төрлийн, аль номыг уншиж асуудлаа шийдэх вэ гэдгийг ойлгох болно. Библиотерапист нь зөвхөн хувь хүний хөгжлийн ном бус, харин философи, зөгнөлт, уран зохиолын гэх мэт төрөл бүрийн ном уншихыг санал болгосноор үйлчлүүлэгч асуудлаа шийдэж чадна гэж үздэг.
Библиотерапи чиглэл нь сүүлд гарч ирсэн орчин үеийн сэтгэл заслын хандлага биш, харин тэртээ 1916 онд Самуэл Кротерс (Samuel Crothers) анх ийм нэр томъёог гаргаж байсан бөгөөд 1966 онд Америкийн Номын Санчдын Холбоо "Библиотерапи" - н тухай хэлэлцэж эхэлсэн юм. Өдгөө үүнийг тусгай мэргэшсэн сэтгэл засалчийн зөвлөгөө, санал болгосон номоор сэтгэцийн өвчин, сэтгэл хөдлөлийн зөрчлөө шийдэх гэж тодорхойлодог болжээ.
Өмнө нь зөвхөн сургуулиудад библиотерапист ажилладаг байсан бол Британы сэтгэцийн эмч нарт зориулж өнгөрөгч 6-р сард: Өвчтөн хөнгөнөөс дунд зэргийн сэтгэл гутралын түвшинтэй бол түүнд библиотерапи үйлчилгээ үзүүлж болохыг эрхийг өгчээ. Ингэснээр сэтгэл гутралтай өвчтөнүүд заавал эм ууж, олон цагаар сэтгэл судлаач, сэтгэцийн эмч нартай ярилцах шаардлагагүй боллоо.
Л. Энхтүшиг
Nice post . Also check the vidor municipal court
ReplyDelete