Соломон Ашийн "Тохирооны Туршилт"



Та өөрийгөө аялдан дагагч гэж боддог уу? Хэрвээ та бараг л бусдын адил гэсэн хариултыг өгөх гэж байгаа бол та аялдан дагалдагч юм. Та өөрийнхөө зөв гэдгийг мэдэж байсан ч бүлгийн бусад гишүүдийн нөлөөнд хандлагаа өөрчлөх болно. Хэрэв та доорх нөхцөл байдалд байсан бол яах байсан бэ? Та тест бүхий даалгавар биелүүлэх сэтгэл зүйн туршилтанд орж байна гээд төсөөлөөд үз. Таныг бусад оролцогчидтой хамт нэг өрөөнд оруулах бөгөөд таны үүрэг бол зөв хариултыг сонгох явдал. Туршигч оролцогч бүрээс хариултыг асуух болно. Гэвч тэд таны зөв гэж бодож байгаа хариултыг биш өөр хувилбарыг бүгд санал нэгтэйгээр дэмжиж байвал та өөрийн бодолд үнэнч үлдэх үү эсвэл тэдний хариултыг сонгох уу?

Сэтгэл судлаачид хувь хүний чиг хандлага нь эрэгтэй эмэгтэйгээс үл хамаарах нийгмийн бүлгийн зан үйлийн бичигдээгүй хуулийн дагуу өөрчлөгддөг гэж үздэг. Судлаачид нийгмийн хэм хэмжээг дагах эсвэл үл дагах түвшинг их удаан сонирхож байх үед 1950 онд Аш өөрийн “тохирооны туршилт”-г хийж хүн өөрийн чиг хандлагыг бусдын нөлөөнд өөрчилдөг гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
Туршилт нь стандарт ба тестийн зургаас бүрдэх бөгөөд оролцогчид стандарт зурганд дүрслэгдсэн хэрчимтэй хослох хэрчмийг сонгох даалгавартай. Туршилтын үеэр оролцогчид эхэндээ зөв хариултыг сонгож байсан ч бусад оролцогчидын нөлөөнд автан эцэстээ буруу хариултыг сонгосон. Туршилтанд оролцогсдын бараг 75% сүүлийн мөчид өөрийн бодлоос татгалзсан. Эдгээр буруу хариулсан хүмүүс ойролцоогоор туршилтын хугацааны 1/3 хариултыг гаргасан бол зөв хариулсан оролцогчид нь хугацааны 98% нь өнгөрөхөд хариултаа хэлсэн бөгөөд өөрийн бодолдоо бат итгэлтэй байсан байна.
Энэ туршилт мөн тохирооны онолд бүлгийн гишүүдийн тоо нөлөөлдөг болохыг харуулдаг. Хэрэв ганц оролцогч байвал хүнд нөлөө үзүүлдэггүй, хоёр оролцогч байвал маш өчүүхэн нөлөө үзүүлнэ гэх мэт.
Туршилтын дүгнэлтэнд оролцогчидоос яагаад өөрийн бодлоос татгалзсаныг нь асуухад ихэнх нь бусдын хариулт буруу гэдгийг мэдэж байсан ч тохуурхал бий болгохыг хүсээгүй гэсэн бол цөөн хэд нь бусдын хариулт зөв гэж бодсон гэжээ.
Тохирооны туршилт нь сэтгэл судлалын түүхэнд хийгдсэн алдартай туршилтуудын нэг бөгөөд сэтгэл судлалд үнэтэй хувь оруулсан билээ.

 Эх сурвалж: www.psychology.about.com                                      

Б.Ганзул