Сурган хүмүүжүүлэх зүй гэж юу вэ?


Хүүхдийг хүн болгох асуудлыг өнө эртнээс судалж ирcэн. К.Гельвеций хүн төрдөг юм бишээ, буй болдог юм гэжээ. Хүн яаж хүн болдог вэ? Хүн болох хэрэгцээ гэж юу вэ? Боловсролтой хүн. Хүмүүжилтэй хүн. Гэгээрсэн хүн. Хүмүүжилгүй хүнд боловсрол эзэмшүүлбэл босоо ороолонд алтан шүд зүүсэнтэй адил.  Орчин үед хүн ямар байх ёстой вэ? зэрэг олон асуудал байдаг. Эдгээр болон хүний боловсрол, хүмүүжил, соёлтой холбогдсон олон асуудлыг сурган хүмүүжүүлэх зүйн хүрээнд судалж ирсэн түүхтэй.
Педагогика (pedagogy)-гсурган хүмүүжүүлэх зүй гэж орчуулан хэрэглэж иржээ. Педагагика нь “пайдос”-хүүхэд, “аго”-хөтлөх гэсэн грек үгнээс гаралтай. Үгчлэн орчуулбал “хүүхэд хөтлөх” гэсэн утгыг илэрхийлнэ.[1]Яваандаа хүүхдийг амьдрах арга ухаантай болгоход хөтлөн дагуулах үйл ажиллагааг судалдаг ухааныг педагогика буюу сурган хүмүүжүүлэх зүй гэж  томьёолох болжээ.
XVII зууны эхэн үеэс хүүхдийг хүмүүжүүлж, сургах тухай асуудлыг Сурган хүмүүжүүлэх зүй судалдаг гэж үзэх болсон бөгөөд энэхүү үзэл нь XX зууны дунд үе хүртэл үргэлжилсэн байдаг. Соёл иргэншлийн хөгжил дэвшлийн явцад XX зууны сүүлчээс зөвхөн хүүхдийг биш, томчуудыг ч сурган хүмүүжүүлэх хэрэгцээтэй гэж үзэх болсон. Сурган хүмүүжүүлэх зүй нь хүмүүжлийн тухай шинжлэх ухаан гэсэн томьёолол түгээмэл байдаг.

Ашигласан материал:
 Жагдагийн Даваа Сурган хүмүүжүүлэх зүй УБ., 2012. Номноос Т.6


[1]Народная педагигика М. 1998 с. 77

МУИС-НШУС-Сэтгэл судлал СХУ-ны тэнхмийн багш, доктор, дэд Профессор Ж. Даваа