Сэтгэл зүйчдийн ээлжит уулзалт амжилттай боллоо (3.25)

2013 оны 3 сарын 15–нд болж өнгөрсөн “Сэтгэл зүйчдийн чуулга уулзалт”-аас Сэтгэл зүйчдийн нэгдсэн нийгэмлэг байгуулах тал дээр оролцогчид 100 хувь санал нэгдэж, 2013 оны 5-р сард “МОНГОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН ЧУУЛГАН”-ыг үндэсний хэмжээнд зохион байгуулж, Нийгэмлэгийн бүтэц бүрэлдэхүүн, дүрмээ батлахаар шийдвэрлэж, МУБИС-ын багш О.Мягмараар ахласан чуулганыг зохион байгуулах багийнхныг томилсон билээ.

2013 оны 3 сарын 25-нд МУБИС-ын Биеийн Тамирын Сургууль дээр чуулганыг зохион байгуулах ажлын багийнхны уулзалт болж, нийт 30-аад сэтгэл зүйч, багш, мэргэжилтнүүд уулзаж, ажил үүргийнхээ хувиар: - Бичиг баримт боловсруулах, Зохион байгуулалт хариуцах гэсэн хоёр дэд хэсэгт хуваагдаж дараах тодорхой ажлуудыг гүйцэтгэхээр болов.
Үүнд:
I. Бичиг баримт боловсруулах хэсэг /багийн ахлахаар Ж.Нямаа/: Нийгэмлэгийн дүрмийг боловсруулах
II. Чуулганы зохион байгуулалтыг хариуцах хэсэг /багийн ахлахаар Б.Жавзанпагма/: 1. Бүртгэл, мэдээлэл,
2.Сурталчилгаа, 3.Чуулгантай холбоотой бичиг хэргийг бэлтгэх,
4. Чуулганы байр, бусад хэрэгслийг бэлтгэх, 5. Санхүү хөрөнгө босгох/дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү/.

УРИАЛГА: ЭРХЭМ СЭТГЭЛ ЗҮЙЧ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАРТ ЭЛЭГТЭЙ ХЭН БҮХНИЙГ ТУС НИЙГЭМЛЭГИЙГ БАЙГУУЛАХ ТҮҮХЭН ЧУХАЛ ҮЙЛ ЯВЦАД ӨӨРИЙН СЭТГЭЛ ЗҮРХЭЭР ГАР БИЕ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Жич: Таны дэмжлэг, оролцоог ямар ч хэлбэрээр /мөнгө, холбоо харилцаа, мэдээлэл, байр, чуулганыг зохион байгуулахад шаардлагатай цахилгаан техникийн хэрэгсэл, ширээ сандал болон ахуйн хэрэгслүүд, өөрийн санаачлага-оролцоо г.м/ талархан хүлээн авах болно.

Хандивын данс: 5007839816 /Хаанбанк-хариуцагчийн нэр: Б.Жавзанпагма, Ц.Энхбат/

Холбоо барих утас: 88068735, 99894109, 93026767

ССҮТ-ийн сэтгэл судлаач Ц. Энхжаргал