Психолингвистикийн хандлага
Психолингвистикийн салбар бол сэтгэл судлалын судалгааны томоохон талбар юм. Тиймээс энэ талбарыг сонирхон судалж буй хүмүүст зориулав.
The Whorf-ийн таамаглал
Benjamin Lee Whorf-ийн үзэл: хэл бол бодлыг хэлбэржүүлдэг гэх үзэл юм. Тэрээр Массачустын техникийн институтад Химийн инженерийн чиглэлээр суралцан төгссөн бөгөөд даатгалын компанид галаас урьдчилан сэргийлэх мэргэжилтэнээр ажиллаж байсан. Гэвч түүнд маш олон төрлийн сонирхол байсан. Тэрээр шинжлэх ухаан шашин хоорондын харилцан холбоог ихээр сонирхон судалж байжээ. Эцэст нь түүний шашинг сонирхон судлах хандлага нь хэлний судалгааруу хандуулсан ажээ. Эхэндээ Whorf бие даан хэл шинжлэлд суралцаж байсан хэдий ч дараагаар нь Yale-ийн Их сургуульд алдарт антропологч Эдвард Сапирийн удирдлага дор Америк, Индиан хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийж, суралцсан. Сапир \1921\ нилээд эрт, хэл бүхний бүтэц нь хоорондоо ялгаатай байдаг гэж үзсэн хэдий ч тэрхүү хэлний өөр өөр талууд бодолын тодорхой байдалд нөлөөлдөг талаарх судалгааны ажилаа гүйцэд хөгжүүлж чадаагүй юм. Харин The Whorf 1925-1941 оны хооронд өөрийн бичвэрүүд судалгаагаараа хөгжүүлсэн билээ. Түүнийхээр хэл бол бодолын бүтэц загварыг хэлбэржүүлдэг гэх санаа юм. Үүнийг The Whorf-ийн таамаглал гэдэг бөгөөд түүнчлэн Ворфийг чиглүүлж удирдсан хүн нь Сапир гэдэг утгаар нь Сапир болон Ворфийн таамаглал\Sapir-Whorf hypothesis\ гэж ч нэрлэдэг.
...Бид байгалийг өөрсдийн хэлээр зааглан ангилдаг. Бид үзэгдлийн ертөнцөөс аливааг ангилан ялгадаг, мөн бидний хэлээрээ ялгаж чадамгүй зүйлүүд ч бас байдаг. Учир нь тэдгээр зүйлс нь үзэгдэлийн ертөнцөд буюу бидэнд харагддагүй учираас. Ертөнц бол бидний оюун санаанаас бий болсон төсөөлөлийн эрчимтэй урсгал дунд өгөгддөг. Нөгөөтэйгүүр бидний оюун дахь хэл зүйн системийн тусламжтайгаар ертөнц нь оюун санаанд өгөгддөг. Бид байгалийг агуулгаар нь ангилдаг, тийн ангилж байгаагаа бид утга учиртай ач холбогдолтой гэж үздэг. Учир нь бид бол үзэгдэлийн ертөнцийн зөвшилцөлд\agreement\ оролцогчид юм. Мөн зөвшилцөл нь бидний хэлний зүй догтолд кодлогдсон байдаг. Уг зөвшилцөл нь далд утгатай, ухаж ойлгогддог. Гэвч уг зөвшилцөлийн талаарх томъёолол онолууд нь зайлшгүй юм.../Carrol, 1956, 213-214хуу/
Сапир болон Ворфийн дараах хэд хэдэн санаанууд психолингвистикийн салбарт яригддаг. Нэгдүгээрт хэл бол өөр өөр арга замуудаар ялгаран зааглагддаг. Нөгөө нь хэлний ялгаанууд нь нуугдмал байдаг бөгөөд ухамсаргүй түвшинд тэрхүү ялгаа нь гарч ирдэг. Гуравт нь тэдгээр хэлний ялгаанууд нь бидний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлдөг... Эдгээр санаанууд бол маш гүн гүнзгий ойлголтууд бөгөөд энэхүү ойлголтуудыг Ворф хэд хэдэн хэл шинжлэлийн туршилтуудаар батлахыг оролдсон байдаг байна.
Урлаг судлаач П. Мягмарцэрэн
0 comments: