Хүүхдийн худал хэлснийг илрүүлсэн туршилт
3 настай бяцхан хүү ээжийнхээ үгэнд оролгүй “Sprinkles” чипс идчихжээ. Ээж нь хүүгээсээ чи идсэн үү гэж асуухад хүү үгүй гэв. Гэвч хүүгийн нүүр болон шүдэн дээр нь чипс наалдсан байлаа. Энэ их өхөөрдөм зүйл ч хүүхэд бидний буруу хэмээн үздэг зүйлийг хийж байна. Энэ бол худлаа хэлэх юм.
Angela Evans болон Kang Lee нар хүүхдийн худлаа хэлэх шалтгааныг судалжээ. Тэднийхээр бол их олон найзууд нь \хүүхдүүд\ ямар нэг зүйлийг хийвэл хүүхэд тэр талаар худлаа ярьдаг. Гурав болон дөрвөн насанд хүүхдийн суралцах чадвар илүү байдаг. Тэднийг тоглоомон амьтдаар тоглох явцаар нь худал хэлэх зан үйлийг нь судлах зорилгоор туршилт хийжээ. Туршилт нууц камертай тусгай өрөөнд явагдах бөгөөд туршигч хүүхдийн ард тоглоомон амьтан тавьж, мөн хүүхдэд тухайн амьтны дуу хоолойг сонсгох болно. Хүүхдүүд эргэж харахгүйгээр амьтныг таах ёстой байлаа. Эхний даалгавар нь энгийн- хүүхдүүдэд чимээ сонсгож амьтныг нэрлүүлэх байв энийг тэд сайн гүйцэтгэж байв. Харин дараагийн даалгаварт амьтны чимээ гаргах явцад хоёр онцгой зүйл болно- туршигч өрөөнөөс ямар нэг зүйл хийхээр хүүхдийг орхиод гарна, дараа нь хөгжим дуугарч амьтны дууг сонсох боломжгүй болно. Энэ үед хүүхдүүд даалгаврыг өмнөх шигээ сайн гүйцэтгэж чадахгүй. Иймд хүүхдүүд зөв хариулахын тулд заль хэрэглэнэ- тэд амьтанруу эргэж харах болно. Нууц камер судалгаанд оролцсон хүүхдүүдийн 80% нь эргэж харсаныг илрүүлсэн. Ингээд туршигч өрөөнд буцан орж ирэн хүүхдүүдээс сэмхэн эргэж харсан үгүйг асуухад зөвхөн 40% нь үнэнээ хэлж 60% нь худал хэлсэн байна.
Дараа нь туршигч эргэж харсан хүүхдүүдээс \ихэнх нь хараагүй гэж хариулсан\ ямар амьтан байсныг асуухад эргэж харсан гэдгээ нуусан 76% нь зүгээр л санаадгүй харсан гээд зөв хариулт өгсөн харин 24% нь мэдэхгүй гэжээ.
Хүүхдүүд тодорхой насан дээрээ буюу 3-4 насны үед худлаа ярьж эхэлдэг. Энэ нь тэдний сэтгэхүйн хөгжилтэй холбоотой юм. Тухайлбал Жан Пиаже 2-7 нас бол үйлдэл төлөвшихөөс өмнөх шат бөгөөд энэ үед хүүхэд хийсвэр төсөөллийг хэрэглэх чадвартай болдог, инсайт\ гэнэт санаа авах үзэгдэл\, мөн зориуд дүрслэн бодож юмыг зохиож сурдаг байна. Тиймээс тэд худлаа хэлдэг. Мэдээж хүүхдийн худлаа хэлэх нь хортой цаашид тогтох магадлалтай тул эцэг эх нь анхаарах ёстой. Гэхдээ уран сэтгэмж буюу ямар нэг зүйлийн талаар зохион бодох яриаг худлаа хэлэхээс ялгаж байх, худлаа хэлсэн тохиолдолд ухаалаг аргаар засч залруулж байх шаардлагатай.
Ашигласан материал: www.psychologytoday.com
Б.Ганзул
0 comments: