“Монголын Сэтгэл судлаачдын өмнө тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын тухай мэдээлэл
Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт мэргэжил нэгт нөхөд өө? Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол улсад сэтгэл судлалын шинлэх ухаан эрчимтэй хөгжиж байгаа энэ түүхэн цаг үед сэтгэл судлаачид бидний хамтын ажиллагаа хэзээ хэзээнээс чухал болж байна. XXI зууны босгон дээр хүний хүчин зүйлийг байгаль, нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжилтэй нягт уялдаатай авч үзэхэд дэлхий нийтээрээ анхаарч байгааг бид мэдэх билээ. Энэхүү түүхэн цаг үед бидний өмнө тулгамдаж байгаа олон асуудлууд байна. Эдгээр асуудлыг ээлж дараатай шийдвэрлэх эхний алхмуудын нэг нь энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал юм. Энэ бага хурлыг Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, МУБИС хамтран зохион байгуулахаар 2013 оны 5 дугаар сарын 4-ний уулзалтаас шийдвэрлэсэн билээ. Бага хурлыг 2013 оны 6 дугаар сарын 12-нд МУБИС дээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Иймд Та бүхнээс хурлын талаарх мэдээлэл, илтгэлд тавигдах шаардлага зэрэгтэй танилцаж 2013 оны 06 дугаар сарын 5-ны дотор доорх хаягаар материалаа ирүүлэхийг хүсье.
Энэ удаагийн хурлыг Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль (Сэтгэл судлалын тэнхим) хариуцан зохион байгуулах болсоныг баяртайгаар мэдэгдэж байна.
Нэг. Хурлын зорилго
Монголын сэтгэл судлаачдын өмнө тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэх, түүнд мэргэжлийн байр сууринаас дүгнэлт хийж холбогдох зөвлөмж гаргах
Зорилтууд
- Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны өмнө тулгамдаж байгаа зарим асуудалд сэтгэл судлаачдын анхаарлыг хандуулж, хамтран шийдвэрлэх боломжийг тодорхойлох
- Сэтгэл судлалын онол-практикийн чиглэлээр сүүлийн үед хийгдэж байгаа зарим судалгаа, үйлчилгээний талаар мэдээлэл солилцох
- Сэтгэл судлаачдын ажлын байрны тухай, сургуулийн нийгмийн ажилтны тухай асуудлыг төр засгийн холбогдох байгууллагуудад уламжлах боломжийг хэлэлцэх
Хоёр. Хурлаас хүсэн хүлээж буй үр дүн
1. Монголын Сэтгэл судлалын шинжлэх ухаанын өмнө тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэж дүгнэлт, зөвлөмж гарах
2. Шаардлага хангасан илтгэлүүдийг нэгтгэж “Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны өмнө тулгамдаж буй асуудал” эмхтгэл гаргахад бэлтгэх
3. Хурлын талаарх товч мэдээллийг холбогдох байгууллагууд болон олон нийтэд хүргэх
Гурав. Илтгэлд тавигдах шаардлага
Илтгэлийн хэмжээ
Ø Илтгэлийг “Arial”-мон 11 шрифттэй, singl-ээр бичиж цаасаар болон цахим хэлбэрээр ирүүлнэ.
Ø Илтгэлийг 4 хуудас буюу 8-аас илүүгүй нүүрэнд багтаасан байна.
Илтгэлийн агуулга
Ø Илтгэлийн агуулга нь хурлын зорилго, зорилтод нийцсэн байна.
Ø Илтгэл үг үсгийн хувьд алдаагүй, сэтгэл судлалын шинжлэх ухааны нийтлэг нэр томъёо, үг хэллэгийг аль болох түлхүү хэрэглэсэн, найруулга сайтай байхаас гадна зарим өвөрмөц нэр томъёог олон улсад хэрэглэгдэж байгаа жишгээр нь бичиж зохих тайлбар өгсөн байна.
Ø Илтгэлийн агуулга утга зүйн хувьд зөв хэлбэржсэн, шинжлэх ухааны нотолгоо сайтай, арга зүйн хувьд зөв зүйтэй байна.
Ø Хурлаар монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны өмнө тулгамдаж буй бүх асуудлыг хэлэлцэх боломжгүй учраас Сэтгэл судлалаар мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиудын сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсронгуй болгох асуудал, сэтгэл судлалын нэр томъоны өнөөгийн байдал, онол-арга зүй, сэтгэл судлалын зөвлөгөө үйлчилгээний чиглэлээр сүүлийн үед гарсан нэг сэдэвт бүтээл, туршилт-судалгаа, практик үр дүнг авч хэлэлцэхэд чиглэсэн илтгэлүүдийг авч хэлэлцэхээр төлөвлөж байна.
Ø Илтгэлийг бичихдээ зохиогчийн эрхийг хүндэлж, сэтгэл судлаачдын ёс зүйг чанд мөрдөж ишлэл зүүлтийг зохих дүрэм журмын дагуу хийсэн байна.
Илтгэлийн бүтэц:
1. Илтгэлийн нэр
2. Илтгэгчийн овог, нэр, харьяалагдах байгууллага (хамтарсан байж болно)
3. Түлхүүр үгс
4. Илтгэлийн товч (англи хэл дээр)
5. Илтгэлийн үндсэн агуулга
6. Дүгнэлт
7. Ном зүй
Илтгэл хүлээн авах сүүлчийн хугацаа: 2013 оны 06 дугаар сарын 05
Илтгэл хүлээн авах газар: Удирдлагын академийн Социологи, сэтгэл зүйн тэнхим, 212 тоот
Утас: 99056289, email: otgoo_aom@yahoo.com
Утас: 99010335, e-mail: narantsetseg_aom@yahoo.com
Хурал зохион байгуулах комиссын гишүүдтэй холбоо барих утас, хаягууд
О.Мягмар, ерөнхий зөвлөх, МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхим, утас: 99167118, e-mail: omiigaa@yahoo.com
1. Ч.Санжмятав, ерөнхий зөвлөх, Удирдлагын Академийн Социологи, сэтгэл зүйн тэнхим, утас: 99088285, e-mail: sanjmyatav@yahoo.com
2. О.Энхтуяа, хурал зохион байгуулах багийн ахлагч, ХААИС-ийн тэнхимийн эрхлэгч, утас: 99162946, e-mail: e.onol@yahoo.com
3. Д.Отгонцэцэг, Удирдлагын академийн Социологи, сэтгэл зүйн тэнхим багш, Утас: 99056289, email: otgoo_aom@yahoo.com
4. Б.Тунгалаг, МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхим, утас: 88608168 e-mail: tungaa_168@yahoo.com
5. Ц.Баярмаа, МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхим, утас: 88930123, email: tstrm2004@yahoo.com
6. Ч.Отгон, ХААИС, ИБС-ын тэнхим, утас: 99170895, e-mail: ch_otgonii@yahoo.com
7. Ц.Энхжаргал, Сэтгэл судлалын үндэсний төв, утас: 86181800, e-mail: tnpc_enkhjargal@yahoo.com
Илтгэгчдийн давуу эрх:
1. Илтгэлээ хэлэлцүүлж, мэргэжил нэгт нөхдийн санал зөвлөгөө авах
2. Илтгэлээ хэвлүүлэх, эмхтгэлийг үнэ төлбөргүй авах
Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг
МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль
Хурал зохион байгуулах комисс
МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль
Хурал зохион байгуулах комисс
2013 оны 05 дугаар сарын 28
0 comments: