2.4 сая Америкчууд шизофренитэй
Шизофрени бол тархины үйл ажиллагааг өөрчилж аюулд хүргэдэг сэтгэцийн эмгэг юм. Энэхүү өвчин нь хүйс харгалзахгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүст яг ижил хэмжээгээр тархсан байдаг нь судалгаанаас харагддаг. Шизофрени өвчтөн өөрийгөө нийгмийн нэг хэсэг нь гэж үздэггүй бөгөөд ганцаараа байх хандлагатай. Аливаа зүйлийг логиктойгоор эргэцүүлэх чадваргүй, тэдгээр бодол санаанууд нь хоорондоо холбоо хамааралгүй байдаг. Тус өвчнийг оношлох нь нилээд төвөгтэй, мөн эмчилгээ ба сэтгэл засал хийх арга техникүүд нь янз бүр байж болдог.
Харин орчин үед эмийн үйлдвэр, компаниуд энэ өвчнийг анагаах 15 төрлийн шинэ эмчилгээ зохиосон байна.
Сэтгэцийн өвчин нь маш олон төрөл байх бөгөөд тэдгээрийн нэг нь шизофрени юм. Америкийн Үндэсний Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төв-ийн судалгаагаар 2.4 сая америкчууд шизофрений өвчтэй гэдгийг олж тогтоосон байна. Эдгээрийн хүмүүсийн насны ангилалын хувьд идэр залуу нас ба насанд хүрэгчдийн тоо нь ахмад үеийнхэнтэйгээ ижил байгаа юм. Үүнээс үзвэл энэ өвчин нь хүйс ба нас харгалзахгүй боловч эрэгтэйчүүдийн хувьд залуужих хандлагатай байна.
Шизофрений өвчний шинж тэмдгүүд:
- Хий юм харах, сонсох, мэдрэх
- Нийгмийн харилцаа багасах
- Бүтэц агуулгагүй хэл яриа
- Сэтгэл санаа тогтворгүй
- Хий үзэгдэл харах
Эх сурвалж:
www.freud-sigmund.com/schizophrenia
Л. Энхтүшиг
0 comments: