Хүмүүс яагаад ер бусын зүйлст итгэдэг вэ?

Сэтгэл судлал, социологт, антропологи зэрэг салбарын эрдэмтэд Michael Shermer-н “хүмүүс яагаад ер бусын зүйлст итгэдэг вэ?” хэмээх асуудалд шийдэл өгч түүнд тайлбар хийхээр зорьдог. Уг онолоор бол хүмүүс мухар сүсэг болон хийсвэр шинжлэх ухаанд татагдаж мөн түүнээс айж байдаг. Энэ итгэл үнэмшил, мухар сүсэг нь шинжлэх ухаанаас өмнө үүсч хөгжсөн билээ. Зарим шашны болон бурханд итгэх итгэл нь өнөөдөр хүмүүсийн дунд алдаршсан үл мэдэгдэх нисдэг биет, сүнс болон шинжлэх ухааны хязгаарыг давж гарсан гоц үзэгдлүүд зэрэг тайлагдашгүй нотолгоон дээр тулгуурлан гаргаж ирсэн зүйлсийг нийтэд түгээн дэлгэрүүлж байна. 
Харин социологич Венди Каминер өөрийн “Sleeping with Extra-Terrestrials” номондоо: бидний итгэдэг  далдын, ер бусын хүч нь протестант шашин болон шашинлаг нийгэмлэгтэй холбоотой гэжээ. Сахиусан тэнгэр болон шидтэнүүдэд итгэх итгэл нь тархинаасаа илүүтэй зүрхээрээ сэтгэж, сэтгэл хөдлөл мэдрэмж дээрээ хэт тулгуурласанаас үүсэлтэй гэжээ. Мөн Каминер нэмж хэлэхдээ бидний итгэл үнэмшил нь зөнгөөрөө мэдрэгддэг ба нийтлэг хүчтэй мэдрэмжүүд нь биднийг нууцлаг бөгөөд хийсвэр зүйлсрүү татаж байдаг.
Антропологчид ч мөн энэ тал дээр өөрсдийн саналыг дэвшүүлдэг. Бидний итгэл үнэмшлийг тодорхойлох хөгжил нь амьд үлдэх сэтгэл хөдлөлийн интинкттэй холбоотой юм. Энэ нь яг л овоолсон том бор зүйлсийг зүгээр л чулуу гэж харахаасаа илүү баавгай гэж буруу харах, харанхуй шөнө чихрах чимээ гарахад зэвэрсэн хаалганы нугас гэхээсээ илүү сүнс гэж айдагтай адил юм. Хэдий тийм ч ер бусын зүйлс нь “үнэн, бодит” зүйлс шиг нийтэд хүлээн зөвшөөрөгддөг хэмээн антропологчид үзэж байна.
Wings of illusion номын зохиолч Жон Ф. Скюмейкир үзэхдээ ид шид, шашин болон бусад бүх бодит зүйлсийн гажуудал бол зөвхөн хүн төрлөхтөнд байдаг онцгой хариу үйлдлүүд гэжээ.  


Эх сурвалж: www.psychologytoday.com                                                  

  Б.Ганзул