Жирэмсний үед гарах сэтгэл зүйн өөрчлөлтүүд
Эмэгтэй хүний амьдралыг хоёр хэсэгт хуваан авч үздэг. Эх хүн болохоос өмнө ба дараа үе хэмээн хуваадаг. Үнэхээр л эмэгтэй хүний амьдрал хүүхэдтэй болсоноор дахин эхэлдэг бизээ. Гэхдээ энэ гайхалтай мэдрэмжийг мэдрэхээс өмнө хүндхэн давааг давах шаардлагатай болдог. Жирэмслэлт бол эцэг эх болох ирээдүйн хэв загвараа тодорхойлох тухай айдас болон хүлээлтийн эсрэг хоёулаа зогсоно гэсэн үг. Энэ хугацаанд бие физиологи, дааврын өөрчлөлт мөн сэтгэл хөдлөл, зан төлөв тань өөрчлөгдөх болно. Сэтгэл зүйн өөрчлөлт эх эцэг хоёрын аль алинд нь гарах боловч мэдээж ээж болох гэж буй хүнд илүү хүндээр тусдаг.
Жирэмслэлтийн шат бүрт энгийн боловч өөр өөр сэтгэл зүйн өөрчлөлтүүд гардаг. Тухайлбал стресс, гармоны өөрчлөлт, биеийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөх гэх мэт. Эдгээр өөрчлөлтүүдэд санаа зовох хэрэггүй. Жирэмсний үеийг гурван сар тутамдхуваан авч үздэг бөгөөд дараах өөрчлөлтүүд гарна.
· Эхний гурван сар: чи эхний гурван сард гарах өөрчлөлтийг төдийлөн анзаарахгүй байж болох юм. Гэхдээ тэдгээр шинжүүд мэдэгдэхүйц байна. Энэ үед зарим шинэ ээжүүд хүүхдээ алдах вий гэсэн айдсыг мэдэрдэг. Тэдгээр айдас бол хэвийн үзэгдэл. Ургийн хөгжлийн энэ үед гарах өөрчлөлтийг ээжүүдийн туршлагаас сонсож болох юм.
· Хоёрдахь гурван сар: эхний шатанд стресс, айдас бий болж байсан бол энэ үед сэтгэл хөдлөлийн хувьд өөрчлөлт гардаг. Эдгээр өөрчлөлтүүд нь ихэвчлэн хүчтэй илэрдэг. Энэ үед ихэнхи ээжүүд хүүхдээ тээсэнээс болж жин нэмж байгаадаа сэтгэл зовомтгой болдог ба эдгээр мэдрэмжүүд нь өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг.
· Гурав дахь гурван сар: ээжүүд энэ саруудад хүүхэд төрөхөө хүлээдэг ба физиологийн өөрчлөлтүүд их гардаг. Энэ үед хүүхдээ алдах вий гэсэн айдас нь алга болж харин оронд нь хүүхэд төрүүлэх, хэрхэн асрах талаар айдастай болдог. Мөн энэ үед төрөх үеийн өвдөлт үйл явцын талаар санаа зовж байдаг.
· Аавуудад гарах өөрчлөлт: жирэмсэлтийн үе шатуудад ээжид гарах өөрчлөлттэй зэрэгцэн аавуудад ч мөн сэтгэл хөдлөлийн өөрчлөлт гардаг. Зарим аавууд аав болох чадварын талаар сэтгэлээ түгшээж мөн эхнэрийнхээ жирэмслэлтийг алгасахыг хүсдэг байна.
Эдгээр өөрчлөлтүүд хэдийгээр эмэгтэй хүнд тулгардаг боловч хамт даван туулах үүргийг эр хүн та үүрдэг билээ. Тиймээс энэ бол таны зайлшгүй мэдэх ёстой зүйлс юм.
Эх сурвалж:
0 comments: