Бэлгийн гаж зан үйл буюу "Fifty Shades of Grey"



Биологийн өгөгдөл мэтээр эсвэл зүгээр л үйлдэл төдийхөнөөр ойлгогдож ирсэн “Бэлгийн харьцаа” түүний хүний амьдралд гүйцэтгэх үүргийн талаар өнөө хэр нь аль ч шинжлэх ухаан бүрэн дүүрэн хариулт өгөөгүйгээр барахгүй аль нэг нийгмийн шаардлага, эсвэл ёс зүй гэгч ангилалд багтаан хав дарсаар ХХI-р зууны эрх чөлөөт нийгэмтэй золгуулсан. Энд аль нэг бүлэг, нийгэм, улс төрийн дэглэмийг буруутгах нь утгагүй ч өрх гэр бүл, хувь хүний амьдралд асар чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн Бэлгийн амьдралын талаар бид хэр сайн мэдэх вэ ?

 В. Райхын бүтээл "Сексийн хувьсгал"
            Эрэгтэй, эмэгтэй хүйсийн онцлогоос хамаарч өнчин тархин дахь бэлгийн даавар, түүний харилцан үйлчлэлээс бий болох  бэлгийн бойжилтын  үе шатаас эхлэн өсвөр насан дахь хүйсийн өөрчлөлт, үр тогтолт гэх мэт биологийн шинж чанартай холбогдолтойгоор судлагдсаар ирсэн нь хүмүүст “жирийн” жам ёсны сэдэв болчихсон нь үнэн. Гэвч Н.Коперник, Ч.Дарвин нартай хамт хүн төрөлхтөн соёлт хүмүүний ертөнцийг өөрийн бурангүй үзэл, дэмий онолоороо доромжилсон гэж нэг хэсэгтээ л ад үзэгдсэн алдарт сэтгэл судлаач З.Фройдын “Хүн өөрийгөө ухаалаг ухамсартай үйлээр удирддаггүй, харин ухамсаргүй үеийн сонирхол шаардлага, дур хүсэлдээ захирагддаг буюу өөрөөр хэлбэл бид өөрсдийн зан авирыг ухамсартайгаар удирдах жинхэнэ эзэд нь биш хэмээж зоригтой дуугарч бичиж байсан онол нь өнөөдөр сэтгэл судлал болон бусад салбар шинжлэх ухаанд ухамсартай болон ухамсаргүйгээр хийгдэх бүхэн харилцан шүтэлцээтэй, тэр дундаа ухамсаргүйгээр хийгдэх зүйлс нь хүний адгуусан зөн, юуны өмнө бэлгийн дур хүсэлтэй холбоотой гэсэн тодорхойлолтоор ашиглагдсаар байна.

Гурван нас орчмоос мэдрэгддэг хүйсээ мэдрэх мэдрэмж нь дур хүслийг төрөлхийн биш гэдгийг батлах бөгөөд энэ хүний амьдралын эхний жилүүдэд бий болдог зүйл гэдгийг харуулж байгаа хэрэг. Харин сексийг амьтны инстикт мэтээр хүлээн авч үзэх бус угтаа бол секс бол сэтгэл зүйн бүтээгдэхүүн гэдгийг чухалчлан үзэх хэрэгтэй. Тодруулвал энэхүү бүтээгдэхүүн нь “Бие хүнд асар их эрч хүчийг өгдөг төдийгүй мэдрэмж, сэтгэлгээний бүтцийг өгдөг”[1]  бөгөөд үүнийг хорьж, хаан дарагдуулах нь хүний амьдралын эрч хүч, идэвхийг гацааж сэтгэл зүйн хямралд оруулдаг. Ийм хүмүүсийг сэтгэл зүйн асуудлын цаад учир шалтгаан нь бэлгийн амьдралын хэвийн бус байдлаас үүссэн байдаг ба тэд ихэвчлэн уурлаж, бухимдаж, тогтворгүй, сэтгэлийн хөөрлөөр аливаад хандах хандлагатай байдаг[2] гэж сэтгэл судлаач В.Райх үзсэн ба хүний амьдрал, хөгжлийн нэгэн чухал үзүүлэлт болох бэлгийн харилцаа, түүний сэтгэл зүйн асуудлуудын талаарх мэдээллийг хүргэж байна.


Бэлгийн гаж зан үйл гэж юу вэ?

Стресс бухимдал ихтэй, ажлын ачаалал, хорт зуршилаас үүдэн бий болох олон асуудлуудын нэг нь бэлгийн амьдралын хэвийн бус байдал юм. Үүнээс болж хосуудын хооронд үл ойлголцол үүсч улмаар салалт, хууран мэхлэлт, араар тавилт зэрэг сөрөг асуудлууд үүсдэг. Энэ бол сэтгэл зүйн нөлөөллийн хүчин зүйл бол эсрэгээрээ хэвийн бус үйлдэл, нийгмийн зүгээс баримталдаг хууль ёсны болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэлүүд нь гаж зан үйлд багтдаг.


 Бэлгийн гаж зан үйлийг парафили гэж нэрлэн албан ёсоор сэтгэцийн эмгэгийн тоонд оруулан авч үздэг.  Ингэхдээ олон талт салбарын үндэслэлээр тодорхойлдог. Үүнд:

Анагаа ухаан: Хэн нэг этгээдийг зовоож шаналгасан, насанд хүрээгүй хүүхэд болон харилцах чадваргүй хэн нэгэн болон амьтантай хурьцсан тохиолдолууд,

Нийгэм сэтгэл зүйн: Бэлгийн хамтрагчид сэтгэл зүйн дарамттай, этгээд, түгшүүр үүсгэсэн тохиолдолууд,
Сэтгэцийн эрүүл мэндийн: Сэтгэцийн эмгэгийн олон улсын ангилалд заагдсан үйлдэлүүд гэх мэт хүчин зүйлүүд дээр үндэслэн тогтоодог байна. 

          Бэлгийн гаж үйлийн төрлүүдээс хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, айдас түгшүүр үүсгэж улмаар амь насанд халтай байж болох үзэгдэлүүд олон. Үүнд :

Ауто Асфиксиофили [1]: Хоолойгоо янз бүрийн зүйлсээр боохж мөн толгойгоо гялгар уутанд углан өөрийн амьсгалыг бүтээн, хүчил-төрөгчийн дутагдал үүсгэж, түүнээсээ бэлгийн таашаал авах үзэгдлийг асфиксиофили гэж нэрлэдэг.

Садизм, мазохизм /Sadomasochism/: Доромжлох, өвтгөх буюу өөрийнхөө эрхшээлд оруулах үйлдэл хийхийг хүсэх байдлаар илэрдэг бэлгийн эмгэг. Харин хүн эдгээр үйлдлүүдийг өөрөө хүлээн зөвшөөрч байвал – Мазохизм, харин өөрөө бэлгийн хавьтагч дээрээ үйлдэхийг хүсэж байвал - Садизм гэнэ. Жирийн нэг өвдөлт бус тусгайлан бэлдсэн нөхцөлд түрэмгийлэл хийгээд түрэмгийлэлээс айж буй айдас хоёроос таашаал авдаг үзэгдэл.

Педофили /Pedophilia /[2]: Насанд хүрээгүй хүүхэд тэр дундаа шилжилтийн насанд ч хүрээгүй хүүхэдтэй бэлгийн хавьталд орох дур хүслийг хэлнэ.

Гиперсекшуалити: Байнгын бэлгийн дур хүсэлд автах байдал б бөгөөд энэ нь сөрөг сөрөг үр дагаварт хүргэж болохоор байхад ч үүнийгээ хянаж чадахгүй байх явдал юм. Мөн бэлгийн үйл ажиллагаанаас бүрэн сэтгэл ханаж чаддаггүй, дур ханахгүй байх зэрэг нь түгээмэл шинж билээ.

Хэвийн, нийгэм ёс суртахууны түвшинд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл байдал аажмаар хэвийн хэмжээнээс давж гаж зан үйлийн хэмжээнд хүрэхэд тодорхой хугацаа нөхцөл хэрэгтэй. Харин тухайн хүний  өссөн орчин, нийгэмшлийн сөрөг хүчин зүйл,  бэлгийн хөөрөл хийгээд, эрос, либидо гэх мэт олон хүчин зүйлийн нэгдэлээс үүсдэг. Иймд хүн бүр өөрийн сэтгэл зүйн асуудал бүхэнд ухамсартай хандаж байх нь чухал. Хүүхдүүдэд онц сурч, хэрхэн баян болох ухааныг биш амьдралын зөв дадал хэвшилтэй, амьдрах ухаантай болгохын нэг хэлбэр бол бэлгийн эрүүл мэнд, зан үйлийн боловсролыг тэдний нас насанд нь тохирсон арга зүйгээр олгох нь ирээдүйн зөв нийгэмшсэн иргэнийг бэлтгэхэд тустай.

Сэтгэл судлаач Д. Лхамсүрэн 



[1] Reich, Wilhelm (1982). The Bioelectrical Investigation of Sexuality and Anxiety.
[2] Вилъхелъм Райх “Сексийн хувьсгал” 
[3] Handbook of Evidence-Based Practice in Clinical Psychology, Adult DisordersBy Peter Sturmey, Michel Hersen