“Хар Хун” киног психоанализаар тайлбарлахуй


Сэтгэл судлалд эхлэн сурч буй оюутан, манай нийтлэлүүдийг сонирхон уншдаг хэн бүхэнд Психоанализийн эцэг З. Фройдийн Бие хүний хөгжлийн онолыг хар хун киноны дүрүүдээр төлөөлүүлэн тайлбарлалаа.

Энэхүү киноны дүрүүдээс янз бүрийн сэтгэлзүйн хэв маяг, хүний мөн чанар, түүний төгс төгөлдөр байхын хүслэн, дотоод ухамсар дахь эмгэг зэргийг тодорхойлж ойлгож болох юм.

Энэхүү кино нь Нина Сайерс гэх урлагийн нэр хүнд нь өсөж яваа балетчин бүсгүйн дүрээр киноны өрнөл бөгөөд утга тайлал нь явдаг. Түүний хувьд Нюй Йорк хотын балетийн компанийн залуу бүжигчин бөгөөд гоцлол бүжигчин болох нь багаасаа мөрөөдсөн туйлын хүсэл нь байв. Бүжгийн өндөр ур чадвартай ч хатуу ээжийн гараар өссөн түүний бүрэг, хүйтэн байдлаас болж, бусад нь түүнийг “Ээжийн бяцхан хөлдүү охин” гэж дооглоно.

Шинэ улиралд Петр Люйч Чайковский-н “Хунт Нуур” балетын жүжгээр сонгон шалгаруулалт эхлэхэд Хунгийн хатнаар тодорсон нь Нинагийн амьдралын гэрэлтэй бөгөөд бүүдгэр мөч эхлэх болсон шалтгаан юм. Учир нь түүний дүр хоёр талтай бөгөөд, дуулгавартай ээжийн охины зан байдал нь цагаан хунд төгс тохирох боловч хар хунд байх ёстой түрэмгий бөгөөд хуял тачаалал огт байхгүй нь гол асуудал болж кино цаашид өрнөнө.

Энэхүү киног Фройдын Ид, Эго, Супер-Эгогоор онолоор тайлбарлавал:

  • Түүний ээж болох Эрика нь гоо зүй, хэм хэмжээ, түүнийг хянагч, урьдчилан сэргийлэгч, улмаар шийтгэгч дотоод хүчин болдог ухамсрийг буюу Нинагийн Супер-Эгог төлөөлдөг.

  • Ид буюу амьтанлаг зөн билгүүдээс ирдэг хөөрөл,  мэдрэмж, хүслийн  хэрэгцээ, өөрөөр хэлбэл дүрэм журам, хяналтаас хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулдаг Нинагийн ухамсаргүйг түүний бүжиг дэглээч Томас илэрхийлдэг. Энэ нь түүний киноны хэсэг дээр гардаг санааг: “төгс төгөлдөр байхын тулд өөрийгөө хянах хэрэггүй, зүгээр л өөрөө өөрийнхөө дотоод мөн чанарыг өөрөөр нь орхи, чөлөөл өөрийгөө олж цочордуул”,”Би чамд бяцхан даалгавар өгье. Гэртээ хариад өөрийгөө оролд. Амьд гэдгээ мэдэр” гэх мэтчилэн бэлгийн дур хүслээ хангах, бүжгээр амьдралыг нь зүйрлэж сайхан амьдрахын тулд хатуу зарчимч байх хэрэггүй хэм хэмжээнд захирагдалгүй бай гэсэн утгыг далд утгаар илэрхийлдэг.

  • Гол дүр болох Нина нь Эго юм. Энэ нь ид болон суперэго гэдэг хоёр үйл явцын завсрын үүрэг гүйцэтгэдэг буюу хувирч, баригдаж байдаг зүйл. Цагаан хунгийн дүрээр бүжиглэхдээ Супер-Эгод баригдсан, төгс болохыг хүсч өөрийгөө хэт барьдаг бол Хар Хунгийн дүрээр бүжиглэхдээ тэрээр Ид-ээр буюу түрэмгий, эрх чөлөөт, бэлгийн дур хүсэл нь илүү тодорч илэрдэг. Зүйрлэвэл бүжиг дэглээч /Ид/, хахир ээж /Супер-Эго/ хоёрын шаардлаганд нийцэх гэж өөртэйгөө зөрчилдөж буй тухай гардаг. Мөн түүний Ид нь Супер-Эгод баригдахгүй болж эхэлснээрээ Lily болон бусад хүмүүсийг өөрийн Алтер-Эго /бие хүний хоёрдогч дүр/ болгон харж эцэс сүүлдээ өөрийгөө хороодог.

Л. Алгирмаа