Бид гунигтай ая, дуу сонсож өнгөрсөн үеийн дурсамжаа мэдэрдэг
Заримдаа бид санаа алдан гунигтай ая сонсоод гудамжаар алхаж хэн нэгнийг эсвэл сайхан хийгээд таагүй дурсамжаа санадаг шүү дээ. Тэгвэл Берлиний их сургуулийн судлаачдын хийсэн нэгэн судалгаагаар сонирхолтой үр дүн гарсан байна. Нийт 800 гаруй хүн оролцсон судалгаанд Европ, Ази, Америк тивийн төлөөлөл багтсан бөгөөд хүмүүс гунигтай ая, дуу сонсохоороо өөрийн сэтгэл хөдлөлөө илүү их мэдэрдэг бөгөөд нэг удаа биш харин олон дахин удаа давтан сонсдог аж.
Гунигтай ая, дуу сонсох нь бидэнд юуг өгдөг вэ?
Бид сөрөг сэтгэл хөдлөлөөс ч таашаалыг авч болдог. Бидний төсөөлөл, сэтгэл хөдлөлдөө хэрхэн хариу үзүүлж байгаа болон бусдыг чин сэтгэлээсээ ойлгох зэрэг сэтгэл зүйн үйлдэлүүд жирийн хөгжмийн хэмнэлээс илүү гунигтай ая болон дууг сонсоход илүүтэй мэдрэгддэг байна.
Хүмүүс хэзээ гунигтай, ая дуу сонсдог вэ?
Хүмүүс ихэвчлэн сэтгэл зүйн таагүй уур амьсгалтай байх үедээ гунигтай ая, дууг илүүд үздэг бөгөөд энэ нь тайтгаралыг өгч сэтгэл санааг тайвшруулдаг аж.
Гунигтай ая, дуу нь бидний сэтгэл хөдлөлд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?
Энэ төрлийн дуу, хөгжмийг сонсох үед хүмүүсийн бусдыг сонсох чадвар нэмэгддэг төдийгүй дурсамж сэргэж, илүү тогтвортой тайван болдог байна.
Ямар зан чанартай хүнд гунигтай ая, дуу таалагддаг вэ?
Сэтгэл санаа тогтвортой үед энэ төрлийн хөгжим нь төдийлөн их нөлөө үзүүлдэггүй ба уурлаж бухимдсаны дараа сонсох нь тайвширахад тус болдог аж.
Д. Лхамсүрэн
Эх сурвалж: spring.org.uk
Thanks for the dedication to creating such informative content. Also check the brant town court
ReplyDelete