ЛГБТ хүмүүсийн тухай 4 факт


Хэрэв ижил хүйстэн байх нь олдмол шинж юм бол та хэзээ эсрэг хүйстнээ сонирхох бэлгийн чиг баримжаагаа сонгосон бэ ? Даяарчлагдсан өнөө үед цахим ертөнц, мэдээ мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар ЛГБТ хүмүүсийн тухай бидний ойлголт өмнөх үеэ бодвол сайжирчээ. Гэсэн ч нийгмийн хүлээж авах хандлага, гадуурхал, доромжлолоос айсандаа “comeout” хийгээгүй хүмүүс олон байна. Учир нь тэднийг хамгаалах цогц хууль манайд байдаггүй, НҮБ-ын хүний эрхийн комиссоор баталсан тунхаглал нь ердөө цаасан дээр бичигдсэн, амьдралд тусгалаа олж хэрэгждэггүйтэй холбоотой юм.

Магадгүй нэгэн өдөр таны хүү, охин, найз ч ийм байхыг үгүйсгэх аргагүй. Тэднийг буруутгаж болохгүй, учир нь тэд төрөлхийн ийм байхаар заяагдсан. Яагаад бид ЛГБТ хүмүүсийг буруутгаж ёс бус үйлдэл, гажуудал, эмгэг мэтээр хүлээж авах ёстой вэ ? Мөн яагаад төрөлхийн, өөрчилж болохгүй зүйлийг нь тэднээс шаардан гадуурхах хэрэгтэй вэ ? Хэрвээ та тэдний бэлгийн чиг баримжааг нийгмийн орчин, ба түүний нөлөөллөөс үүдэлтэйгээр өөрчлөгддөг, ЛГБТ байх нь олдмол гэдэгтэй санал нийлдэг бол та ч нэгэн өдөр гей, лесбиан, эсвэл хүйсээ солиулж болно гэсэн үг ? Гэхдээ хэзээ ч тийм зүйл байхгүй.

ЛГБТ хүмүүсийн тухай судалгаа:

Ихрүүдэд хийсэн судалгаа (Drs. Michael Bailey and Richard Pillard)

Тэд нэг өндөгний ихэр/ген нь ижил/ ба салангид өндөгний ихрүүдийг харьцуулан судалгаа хийжээ. Судалгааны үр дүнгээр нэг өндөгний хоёр ихэр хоёулаа гей байх нь 52% ба салангид өндгөн эсээс төрсөн ихэрүүд хоёулаа гей байх нь 22% байв. Тиймээс ижил хүйсэндээ татагдах бэлгийн чиг баримжаатай болох тохиолдол нь генетиктэй тодорхой хэмжээгээр холбоотой. Тиймээс үүнийг төрөлхийн гэж үзэх нэг нотолгоо болох юм.

Тархины судалгаа

1991 онд нейробиологич Саймон 41 цогцос дээр тархины задлан шинжилгээ хийхэд гомосекс хүмүүсийн гипоталамус /өнчин тархи/ нь эсрэг хүйстнээ сонирхдог хүнийхээс хэмжээгээрээ бага байсныг ажиглажээ. Хэдийгээр судлаачдын дунд маргаантай сэдэв ч одоо хүртэл яригдсаар байгаа юм.

Хромсомын судалгаа

Эр хүйс бий болохын тулд XY хромсом шаардлагатай. 1993 онд хийгдсэн Дейн Хамеры судалгаанд 114 гей эрэгтэйчүүдийг, мөн тэдний гэр бүлийг судлахад Х хромсом буюу эхийн талын нагац ба үеэлүүдийг судалхад гей байх магадлал нь эцгийн талаас илүү өндөр үзүүлэлттэй байжээ.

Дааврын судалгаа

Гомосекс буюу ижил хүйстнээ сонирхдог хүмүүсийн ээжүүд тэднийг тээх үед хүчтэй стресстэх нь үүнийг үүсгэх хүчин зүйл болсон байх магадлалтай. Жирэмсэн эхэд стресс үүссэх нь ургийн тархины хөгжил дахь эр даавар боловсруулах үйл ажиллагааг дардаг тул тестостероны/эр бэлгийн даавар/ ялгарах хэмжээг багасгадаг байна.

Одоогоор эдгээр судалгаанууд бүрэн батлагдаагүй, таамаг төдий ч нийгмийн орчин, хүмүүсийн нөлөөллөөс буюу олдмол гэдэг нь няцаагдсан тул дээрх судалгаанууд харьцангуй магадлал өндөртэй юм.

Л. Алгирмаа

Эх сурвалж:
mn.undp.org
samesexattraction.org